ЭМЯ: Гэр гэртээ баярлахыг онцгойлон анхааруулж байна

9698

Эрүүл мэндийн яамнаас  COVID-19 вирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус яамны зүгээс баярын өдрүүдэд гэр гэртээ байж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

БНСУ-ын Тэгү хотод COVID-19 вирусийн халдвар эрчимтэй тархаж тус сургуулийн захиргааны зүгээс оюутнуудыг амраах шийдвэрийг энэ сарын 20-нд гаргажээ. Улмаас Монгол оюутнууд эх орондоо ирж эхэлсэн. Одоогоор Тэгү хотоос ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ээс ажиглалтад аваад байгаа. Цаашид тус хот болон БНСУ-аас ирэх иргэдийг тусгаарлах эсэх талаар Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны удирдлага, холбогдох хүмүүс уулзалт хийж шийдвэр гаргах аж.


URL:

Сэтгэгдэл бичих