Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

 16036245905f955e8ec8a00

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ иогийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээллийг “Шилэн Цогоо” буюу иргэн Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүкдээ мэдээлсэн.

Тодруулбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулж, 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авсан. Мөн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулж, нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлсэн талаарх баримтыг дэлгэсэн юм.

Түүнчлэн “Интермэд” эмнэлэгт 10.500.000 төгрөгөөр урьдчилан сэргийлэх шинжилгээ өгсөн баримтыг ч хавсаргасан байсан билээ.

Тэгвэл Шилэн Цогоо дахин нэг ноцтой баримт дэлгэлээ. Тодруулбал, “Х.Бум-Эрдэнэ нь Монголбанкны Ахлах хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ. Хянан шалгадаг байгууллагын Ахлах шалгагч нь мөнгө авсан тул шалгахгүй байх нь аргагүй юм” хэмээгээд баримтыг хавсаргасан байна. Уг баримтыг хүргэж байна.


URL: