Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ иогийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээллийг “Шилэн Цогоо” буюу иргэн Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүкдээ мэдээлсэн. Тодруулбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулж, 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авсан.