“Xiaomi” жилд 300,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулна

4“Xiaomi”-ийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч нэгж жилд 300 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх талаар эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компани Бээжингийн эдийн засаг, технологи хөгжүүлэлтийн бүстэй гэрээ байгуулсан аж. Энэ хүрээнд “Xiaomi” компани 150 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр барихаар болсон юм байна.

“Xiaomi” ирэх 10 жилийн хугацаанд цахилгаан автомашин хөгжүүлэлтийн чиглэлд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм.

О.Цэнгэг | @TsengegO

Bloomberg Tv


URL: