Гадаа хөлдөөсөн бууз нь эргээд ямар ямар сөрөг үр дагарваруудыг дагуулах вэ?

04617bef2ec0bf5355de31acb7b30ee4Сар шинийн баяр ойртсон өдрүүдэд ард иргэд бууз, банш хийж гадаа хөлдөөх үзэгдэл элбэг байдаг.  Тэгвэл хорт утааны хэмжээ ямар түвшинд байгаа вэ?  Бидний биед ямар хор нөлөө үзүүлдэг вэ?

Улсын нийслэл Улаанбаатар хотдоо сайжруулсан түлш  буюу шахмал түлш хэрэглэдэг болгож агаарын бохирдол, утаа өнгөрөгч  2 жилд харьцангуй бага байж ард иргэдийн хэл амыг хэсэг хугацаанд тагласан. Тэгвэл энэ жил эргээд л хоолой хорсгосон хорт утаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс /50 AQI- зөвшөөрөгдсөн хэмжээ, 481AQI- Баянхошуу орчмын хэмжээ/ даруй хэд дахин их байж утаа манан суунагласан Улаанбаатар хот маань эргээд хүрээд ирлээ.

Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд  70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, үнэртдэггүй учраас маш богино хугацаанд хордох нөхцөл бий болдог. Хүний цусанд химиглобин гэх  хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг байна. Хүн хордож байгаагаа өөрөө мэддэггүй. Илрэх шинж тэмдэг нь толгой өвдөж, дотор муухайрч бөөлждөг. Улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдан тархи нь шууд үхжиж эхэлдэг.

Ийм аймар хортой нөхцөлд хүнсээ хүртэл ил, гадаа тавих нь бидний эрүүл мэндэд асар их хор хөнөөлийг дагуулж байгаа юм.

Эх сурвалж:

Шахмал түлшний талаарх ярилцлага: “Оном” сангийн тэргүүн, доктор Д. Наранбаатар


URL: