Илон Маск: АНУ ойрын хугацаанд эдийн засгийн уналтад орж болзошгүй

22-21“Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск, эдийн засагч Нуриэль Рубини болон “Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ ойрын хугацаанд эдийн засгийн уналтад орж болзошгүй байгааг анхаарууллаа.

Тухайлбал: Илон Маск АНУ-ын эдийн засаг тодорхой хугацааны дараа агших нь гарцаагүй болж байгааг анхааруулсан байна. Түүнчлэн тэрбээр “АНУ ойрын хугацаанд эдийн засгийн уналтад орж болзошгүй магадлал өндөр байгаа”-г тодотгожээ.

Харин эдийн засагч Нуриэль Рубини энэ онд АНУ-ын эдийн засаг агшина гэж таамаглаж байна. Тэрбээр инфляц өндөр байгаа ч хэрэглэгчдийн итгэл, үйлдвэрлэл, орон сууцны худалдан авалт буурч байгааг онцоллоо.

Үүнээс өмнө “Goldman Sachs” ирэх онд АНУ эдийн засгийн уналтад орох магадлал 15 хувь гэж тооцоолж байсан бол одоо 30 хувьтай байна гэж үзэж байгаа юм. Мөн 2023 онд АНУ-ын эдийн засаг уналтад орохгүй ч 2024 онд энэ эрсдэл 25 хувьтай байна гэж тооцоолжээ.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: