Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хатан хаан II Элизабет таалал төгслөө

712-166267442690b5e365179546b29c7701b1bd6cdda5-(1)Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хатан хаан II Элизабет 96 насандаа Шотланд дахь зусландаа таалал төгсчээ. Өнгөрсөн шөнө түүний бие муудаж, эмнэлгийн хяналтанд орсон ба улмаар хааны  гэр бүлийн гишүүд цугласан юм. Орон нутгийн цагаар 18:30 минутад хатан хааны таалал төгссөнийг албан ёсоор зарласан байна.

Букингемийн ордны албан ёсны мэдэгдэлд:  “Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморалд амар амгалан таалал төгслөө.” гэжээ.


URL: