Н.Алтанхуяг: “Эрдэнэт”-ийн зэсийг хулгайлсан нэг гэр бүл жилдээ 100 сая доллар идэж байна

079be5155e55b3f9097c4352ce6156e2УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: “ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь л зөвшөөрч, гарын үсэг зурахгүй бол ҮАБЗ-ийн зөвлөмж гардаггүй. Уг зөвлөмжийн дагуу холбогдох байгууллага нь өөрийнхөө тушаал, тогтоолыг гаргаад явж болно. Зарим тохиолдолд зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй байх нь ч бий. Талбай дээр жагсаж байгаа хүмүүс, залуучууд жинхэнэ нүүрсний хулгайч нарыг зарласангүй гэж байна лээ. Би бас энэ танхимд олон жил явсны хувьд харахад жинхэнэ хулгайч нар нь үлдчих шиг л болно лээ.
Улаан цайм нүүрсний орд зарчихсан хүн УИХ-д сууж л байгаа биз дээ? “Эрдэнэс Тавантолгой” дээр өөрийнхөө хүнийг тавиад л бүтэн команд ажиллуулаад л, идэж уусан хүмүүс УИХ-д байж л байгаа шүү дээ.
Нэрийг нь зарласан УИХ-ын таван гишүүн дотор лав тэд нар харагдсангүй. Баахан хулгай ярьчихаад жинхэнэ хулгайч нар нь гарч ирдэггүй, жинхэнэ хулгайчийг зарладаггүй, жинхэнэ хулгайчийг зарлуулдаггүй юм болчихож. Тэгээд хойд талын хар овоохой гэдэг шиг АН-ын хэдэн нөхдүүд л байгаа гэсэн домог яриа ярьсаар байгаад долоон жил засаглаж байна даа. Намайг 2014 онд огцруулж байсан. Түүнээс хойш хулгай, дээрэм их гаарсан юм байна.
Зөвхөн нүүрсний хулгай байгаа юм биш шүү.
Би УИХ-д Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг тус хотын иргэдэд ашгийг хүртээчихье гээд тогтоолын төсөл өргөн барьсан. Дэмжигдэхгүй байгаа. Гэхдээ яахав, УИХ дээр дахиж яригдах байх. Энэ тогтоол зэсийн хулгайтай холбогдоно. “Эрдэнэт”-ийн зэсийг нэг гэр бүл хулгайлж, жилдээ 100 сая доллар идэж байна. Ийм хулгайтай тэмцэх их хэцүү юм билээ. Би Ерөнхий сайд байхдаа тэмцээд огцорч байсан.” гэв.
О.Чулуу
https://www.sonin.mn/news/enews/134644


URL: