Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа тул Ц.Хулангийн шүүх хурлыг хойшлуулжээ

6cFS8bxUEdJVy1f4nnceЯруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 25-нд буюу өнөөдөр явуулахаар товлосон байдаг. Шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 10:30 цагт болохоор болжээ.

     Эргэн сануулбал, Ц.Хуланг нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон юм. Сүүлд шүүхээс цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан юм. Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.


URL: