“ХҮЧИТ ШОНХОР” махны үнийг хөөрөгддөг гэв

Өдөр ирэх тусам мах, гурил, цагаан будаа, талх, элсэн чихэр зэрэг хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байна.
Худалдаачид үүнийгээ шатахуун, валю тын ханш өссөнтэй холбон тайл барладаг. Өн гөрсөн нэгдүгээр сарын эхнээс шатахууны үнэ өссөн ч ша тахуун импортлогчид боломжийн хэрээр үнийг эргэн буулгасан. Гэ тэл түү нийг дагаж нэмэгдсэн хүнс ний бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдрийг бол тол буураагүй байна. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас худалдааны газруудад хяналт шалгалт хийсэн байна.
Энэ оны эхний улиралд тус газар нийт 14 хяналт шалгалт, таван судалгаа хийж, зөр чил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад 23 сая гаруй төгрө гийн торгууль ногдуулжээ. Махны худалдааны шат дамжлагыг тогтоох, эдгээрт бий болж буй үнэ бүрдэлтийг тодорхойлсон байна. Мах таван шат дамжлагаар хэрэглэгчдэд хүрдэг аж. Судалгаагаар малчдын борлуулж буй үнээр хэрэглэгч үхрийн махыг 5700 төгрөгөөр авах боломжтой.
Гэ тэл дээрх шат дамжлагаар хэрэглэгчид 8797 төгрөгөөр авч байна. Хөдөөнөөс орж ирсэн мах зөвхөн “Хүчит шонхор” зах дээр борлогддог. Шат дамжлагын нэмэгдсэн өртгийг хам гийн ихээр нэмдэг нь уг зах гэнэ. Мөн элсэн чихрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Материал импекс” ХК-д үнийн өсөлтийг тодор хойлох шалгалт хийх үеэр аж ахуй эрхлэгчдэд ялгавартай үнээр борлуулдаг байсан нь тогтоогджээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөр чиж байгаа тул албан шаардлага хүргүүлж, хяналттай ажиллахаар бол сон байна. Түүнчлэн сүлжээний бизнес буюу шууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуул даг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа нь нарийсч иргэдийг хохироосоор байгаа нь тогтоогдсон аж. Үүрэн телефон, холбооны компа ниудын хэрэглэгчидтэй хийж бай гаа төлбөр тооцооны аргачлал нь зөв хийгддэг эсэх, 2011 онд хэрэглэгчдэд үзүүлсэн хямдрал, урам шуулал шударга, бодитой явагдаж байгааг шалгахад олон зөрчил илэрчээ. Үүний дагуу “Мобиком”, “Юни тел” ХХК-д тус бүр 10 сая төгр ө гийн торгууль ногдуулсан байна. Хэрэглэгчийн эрхийн газраас худалдааны газар, дэлгүүрүүдэд Ба рааны үнийг хэрэглэгчдэд ил тод, ойлгомжтой бичиж тавих ажлыг хэвшүүлэх, “Худалдсан ба рааг буцаахгүй” гэсэн хууль бус санамжийг байрлуулахгүй байх зорилгоор
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний хороо той хамтран хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 18 аймаг, есөн дүүргийн хүнс, өргөн хэрэг лээ ний барааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 766 дэлгүүр, ху далдааны цэг хамрагдсан байна. Үүнээс 426 зөрчил илэрснээс 370 гаруй зөрчлийг газар дээр нь шийд вэр лэжээ. Хаяг шошгожилтын зөрчил тэй, хадгалалтын хугацаа дууссан 55 нэр төрлийн 1539,3 мянган төг рөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан битүүмжилсэн аж. Мөн Засгийн газ рын 11 дүгээр тогтоолыг хэрэгж үүлэх хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын үнэ, орон сууцны нэг ам метр талбайн өөрийн өртгийг судлах судалгааны ажлыг явагдаж байгаа гэдгийг дуулгасан юм. Шатахууны үнэ хямдарсан атал так си үйлчилгээний үнэ буурахгүй байгааг иргэд гомдоллодог. ШӨХТГын хийсэн судалгаагаар шата хууны үнэ 1890 төгрөг байхад нэг км нь 613, 1580 төг рөг байхад 543 төгрөгөөр явах боломж той байна.
Б.Цэцэгдэлгэр
www.UNEN.mn

URL:

Сэтгэгдэл бичих