Д.Чойжамц: Н.Энхбаяр бид хоёр телевизийг хамтарч эзэмших эрхтэй боловч тэр надаас мөнгө нэхсэн

Экс ерөнхийлөгчид холбогдох  хэд хэдэн хэргийн нэг нь ТВ-9 телевизтэй холбоотой хэрэг бөгөөд энэ талаар Н.Энхбаяр Төв аймгийн хорихоос илгээсэн захидалдаа “Япончуудын Ганданд өгсөн студийн төхөөрөмжийг би ч хувьдаа аваагүй. Харин Япончуудаас Мигжиджанрайсгийг бүтээхэд 150,0 сая төгрөг, Ганданд хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж, МУИС-д хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж хандивлуулж бэлэглүүлсэн юм. Миний бие уламжлалт буддын шашнаа дэмжих, сурталчлах зорилгоор япончуудаас хувиараа студийн зарим тоног төхөөрөмж өгөхийг хүссэн. Тэд ч хүсэлтийг маань биелүүлж Д.Чойжамц хамба бид хоёрт итгэж “Ганданд өгдгөө өгсөн. МАХН-д өгөхгүй. Харин та хоёрт хувьд нь цөөн тооны тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн хэмээжээ. Харин энэ талаар Д.Чойжамц хамбаас мэдүүлэг авсан байна. Энэ талаар эх сурвалжийн мэдээлснээр Тэргүүн хамба Д.Чойжамц “Японоос телевизийн тоног төхөөрөмж өгсөн нь үнэн. Харин одоо тус телевизийн үйл ажиллагаанд Төв гандан ямар ч оролцоогүй. Япон улсын тусламжтайгаар телевиз байгуулагдсаны дараа Н.Энхбаяртай уулзахад эхнэрийнхээ нэр дээр авснаа хэлсэн төдийгүй хэрэв телевизийг хамтран эзэмшихийг хүсвэл мөнгө төлөхийг шаардсан” гэх утгатай зүйл  хэлсэн байна. Энэ тухай Тэргүүн хамба Д.Чойжамц тухайн үед холбогдох газарт нь гомдол гаргаж байсан баримт ч байдаг аж.

Д.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.