Японы гей порно компани MEC production хариу өгчээ
Уншигч та бүхэн мартаагүй бол саяхан монгол үндэсний бөхийн зодог шуудаг бүхий өмсгөлтэй япон залуучуудын тоглосон порно кино азийн зах зээл дээр зарагдаж эхэлсэн тухай мэдээлэгдэж олон олон монголчуудын дүргүйцэл зэвүүцлийг хүргэж байсан билээ. Энэ талаар тухайн кино бичлэгийг бүтээсэн японы студиэс хариу мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд: Энэ видео нь 4 жилийн өмнө 2007 онд MEC production ий бүтээл бөгөөд япон нэр нь 悶ゴリ裸餓男 モンゴリラガーメン буюу нэртэй. Зохиогчийн эрхийг авсан бөгөөд Азийн Хон Конг. Хятад. Тайвань, Малайз, Сингапур, Солонгос зэрэг улсуудад DVD ээр зарагдаад дууссан. Японы болон азийн порно кино хийхийг зөвшөөрсөн хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хаалт буюу censorhip ашигласан бөгөөд амьтны болон хүчингийн сексийг харуулаагүй. Amazon.co.jp болон http://www.gaydvd.jp, /http://www.rainbowdirect.jp, www.gay.jp зэрэг сайтуудаар албан ёсны зөвшөөрлийн дагуу худалдаалагдаж байгаа. Дүрүүдэд Takeshi болон Kazuki , Aki Keiichi нар тоглосон. Ямар нэгэн байдлаар монгол бөхчүүдийг доромжилсон утга санаа агуулаагүй. Монгол бөхийн зодог шуудаг хэрэглэсэн нь цэвэр эротик агууламжтай бөгөөд азийн гей ижил хүйстэн хүмүүсийн порно зах зээлд худалдаалагдсан. Японы порно кино нь мөн түүнчлэн самурай хувцас, якуза , сумо өмсгөл fundoshi зэргийг өмссөн олон тооны насан хүрэгчдийн кино байдаг ба үүнийг япончууд ямар нэгэн сумо бөхийг юмуу самурай нарыг доромжилсон гэж авч үздэггүй. 2 орны харилцаанд сэв суулгаж байна гэж үзвэл сайтуудаас устгаж өгөхөд бэлэн байна.
Японы MEC production . . . гэсэн байна.
URL:








