“Ододтой бүжиглэе-2” шоу намрын өдрүүдэд тэсрэлт хийнэ

    ТВ5 телевизээс зохион байгуулж үзэгчдэд хүрч эхэлсэн цагаасаа л дараагийн шоу  хэзээ гарах бол ямар уран бүтээлчид оролцох бол гэсэн хүлээлтийг үзэгчдийн дунд бий болгосон  “Ододтой бүжиглэе” шоу дахин эхэллээ. Урлаг, спортын салбарт олонд танигдаж, уран бүтээл, амжилтаараа аль хэдийн үзэгч түмний талархалыг хүлээсэн хүмүүс тус шоунд оролцож бүжиг хэмээх гайхалтай урлагаар ширүүхэн өрсөлддөгөөрөө онцлогтой.

 

Энэ удаагийн шоунд чухам ямар хүмүүс оролцож хэрхэн бүжиглэж, хэрхэн үзэгчдийг догдлуулж байлдан дагуулж, бүжгийн урлагийг хэрхэн өөрийн болгохыг харахаар үзэгчид тэсэн ядаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж зохион байгуулагчид ярьж байсан. Тэгвэл “Ододтой бүжиглэе-2 шоунд оролцож уян налархай хөдөлгөөн, ур чадвараараа үзэгчдийг хөгжөөж, бүжгийн талбарт хэн нь шилдэг вэ гэдгээ харуулахаар дуучин М.Нара,   дуучин Ж.Соко, Доз энтертаймэнтийн жүжигчин А.Мөнгөнзул, Synс хамтлагийн дуучин Амараа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Батуушка, Outlaw хамтлагийн дуучин Чинзориг, Буудлагын спортын тамирчин ОУХМ Ц.Хонгорзул, EXTACY хамтлагийн дуучин Э.Хонгорзул зэрэг олны танил залуус өрсөлдөхөөр болжээ.

 

Дээрхи оролцогчид  өмнөх  шоуны оролцогчдоос ч илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, хэрхэн үзэгчдийг бишрүүлэхийг, хэрхэн үзэгчдийг дуу алдуулж алмайруулахыг, тэднийг байлдан дагуулж хамтдаа бүжиглэхийг “Ододтой бүжиглэе-2” шоунаас үзэхыг урьж байна.

М. Золбаатар

URL:

Сэтгэгдэл бичих