Зѳнѳг залгасан улс тѳрийн босоо ороолон

АНУ-д суугаа монголчуудын сонгууль ѳгсѳн байдлыг харсаан, соёл иргэншилтэй, ардчиллын ѳлгий нутагт амьдарч

байгаа хүмүүс суугуул нутгийхаа салхиар амьсгаалдаг юм байна даа гэж бодогдож билээ. Сонгуулийн дүнд боссон сэтгэлийн хѳдлѳлѳѳр  ѳрнѳѳд байгаа Монгол улсын улс тѳрийн дотоод асуудлуудад  Даяар монгол сонины уншигчдын коментуудаар  ѳнцѳгдѳн ѳнгийхэд  үзэл бодол нь хэлбийсэнгүй, ардчилал амьдралын хэв хэмжээ болохыг горилон хүлээсэн зон олныхоо эгэл хэсэг байсаар л байна даа гэж бодогдохоор байна. МАН хуучнаар МАХН, ялсан улс тѳрийн хүчнээ хянаж, тоймгүй олон оймс элээснийхээ хувьд тулхтай,  хүчтэй сайхан сѳрѳг хүчин болох байх гэсэн сонгогчдын найдвар улам бүр шимэгдэж, харин ч ажлыг нь боомилон, нэг үгээр хэлхэд улсаа унагах аргаар ѳрсѳлдѳгчийхѳѳ нэр хүндийг унагая гэсэн явуургүй бодлого бариад авсан нь тодорхой болох шив дээ.

Хараад байхад хуучин бууны хугархай ч юмуу, эсвэл цойлтуур авахын аргаггүйгээр цоорсон оймс шиг л байна дѳѳ. Юу ч хийхээс буцахгүй хүн дүрстэй, чѳтгѳр тѳрхтэй амьтсыг монголчууд ороолон гэж нэрийдсээр иржээ. Ороолон ороолонгоор тѳрдѳггүй, ороолон болон хувилдаг, эсвэл  ороолон болгон хүмүүжүүлдэг гэвэл бүр онох байх. Сүхбалсан гуайнд ороолон тѳрж гэнээ гэхгүй, Сүхбалсан гуайн эрх шар ороолон болсон гэнээ гэнэ. Монголчууд, манлайлан удирдагч энхрий хайрт МАХН бол нийгмийн амьд эд эс мѳѳн гэж амны уншлага болгон тунхаглан тарнидсаар тархины ухамсрын эд эс болгочихсон нь ѳнѳѳдѳр ч гэсэн олны санаа сэтгэлээс салж чадахгүй зовоож байна даа.

Нээрээ, амьд эс гэдэг утгаар нь аваад үзвэл ямаршүү тѳрхийн амьтан баймаар юм дээ гээд бодтол босоо ороолонгоос ѳѳр олигтой юм орж ирсэнгүй болохоор нь эльхүү бодлоо цѳѳн үгээр ийн нэрлэж тийн тэрлэв. Хэлэх, хийх нь алд дэлмийн зѳрүүтэй, атгаг санаагаа гүйцэлдүүлхийн тулд хүн алж хүрээ талахаас ч буцахгүй, ѳѳрѳѳсѳѳ ѳѳр хэнийг ч үл тоох сэхүүн, хэнийг ч егүүтгэж чадах илжирсэн санаатай, ямар ч хамаагүй аргаар ганцаараа ноёлж байх бодолтой, тэр бодол нь хумигдаад ирэхээр тэвчээр алдан нудрагын аргад шилждэг, идэж уух, цадаж ханах нь дийлдэхгүй бирд стильтэй энээ тэрээ гээд бодоод байхад ороолонтой л тѳстэй байна даа. Ороолонгийн их сурган хүмүүжүүлэгч талийгаач Комминтерн багшийнхаа алтан сургаалийг гүйцэлдүүлэх үүднээс монголын үндэсний 37 000 сэхээтнийг алж устгасан түүхийг нь эргэн сѳхѳхѳд л хангалттай баримт, ороолонгоос ѳѳр хэн ч иймхүү аашилж үл чадах бѳлгѳѳ. Одоо ч бүр буруу зѳнѳг залгаад тун халгаатай болж дээ. Дээр нь насан туршдаа л ноёлж, азаргалж ирсэн сэтгэхүйд нь нэг удаагийн уналт хүнд тусав болтой. Бүлэг хүмүүс шоокноосоо гарч чадахгүй байна. Эрхэмсэг оршихуй биш, ихэмсэг ороолон гэлтэй, гагцхүү тэрийгээ ѳѳрсдѳѳ мэдэж байгаа юмуу!

Ингэхэд ороолон гэж ямар амьтан байсийн болоо, яагаад босоо гэдэг юм бол! Ямартай ч босож оргож, бултаж зайлаад байхаар нь босоо гээгүй байхаа даа, цохиод байхад босч ирээд байдаг болохоор нь ч бас тэгж нэрлээгүй. Зүгээр л гэрт оршин тогтнож чадахаа больсон, тэр мѳртѳѳ гэрийн гаднаас гэрт байгаа хүмүүст хор хүргээд байдаг болохоор нь л ороолон гэдэг байх. Ороолон нэг л боссон бол гэрт тогтохгүй, харин МАН болохоор хатавчаар шагайгаар элдвийн юм бурах, заримдаа гэрт давхиж орж ирэн үймээн хутгуур хийх, үүгээрээ л ялгаатай юм шиг байна. Учир жанцанг хутгах гэхээсээ урьтаад ѳѳрсдийхээ учигний орооцолдооны учрыг эхлээд олмоор байгаа юм. Эсвэл бүр хуучирсан, хѳвѳрчихсѳн учгыг, учры нь олох гэж зовж байснаас зүүтэй нь хамт үнсрүү шидчихээд шинэ зүүнд шинэ утас сүвлээд явбал хамаагүй дээр баѳмаар. МАН тийм эр зориг байхгүй л дээ.

Тѳр бол том айл. Сая сонгогдсон гишүүдийн зонхилох нь гэр орноо цэвэрлэж тоос шорооноос нь салгая, дээвэр туургаа сольж янзлая, хот хороогоо цэвэрлэе, ус унд билчээр орчноо анхааръя, худлаа хэлэхээ болиод шударга амьдарцгаая…янзан бүрийн л юм бодоод хийх гэсэн эрмэлзэлтэй байх шиг. Гэтэл МАН гэдэг босоо ороолон гэрт орж ирэхгүй мѳртѳѳ тотгоор шагайн элдвийн юм ярьж тулган, хутган үймүүлэх юм хийгээд байна. Голын эрэг дээр очиж тойрч суугаад новшийн юм бодож олоод эргээд гэрийхэн рүү довтолж чѳтгѳр аятай адалж байна.

МАХН ч гэж дээрдэх юм байхгүй дээ, бүр дор ч байж мэднэ. Одоо тэгээд яах юм бэ!, ямар гарц байна аа гээд бодохоор цаазалж чадахгүйгээс хойш зүгээр л заазалчихсан нь дээр юм гэж бодогдоно. Мах бэлтгэлд зориулаад юмы нь хѳнгѳлчих, Хууль зүйн яамаар оруулаад нам хэмээн орших эрхий нь хураагаад авчих, тэр цагт л нэг юм бодож магадгүй.

Улс тѳрийн энэ эгзэгтэй мѳчид сайн бодож боловсруулж байгаад зоригтойхон хѳдѳлсѳн нь л хожино гэж бодогдож байна.Зүлэгний зѳѳлѳн хорхой шиг нялцагнаад, хѳдѳлж ядаад байвал идүүлэх л байх, угаасаа тиймэрхүү аргатай ороолонтой асуудал зѳрѳлдѳж байгааг тооцож үзээч гэмээр байна. Аяглахы нь анхаарлын гадна үлдээгээд араншингий нь аваад үзэчмээр юм биш үү. МАН, МАХН бол юу ч хийж чадах ороолонгууд гэдгийг бүү март гэж захимаар санагдана. Дахин сонгууль явуулсан ч ард түмний сонголт бэлэн байгаа.

Цаазалж чадахгүйгээс хойш заазлагтүн!

И.Цэрэнхүү

P.S. УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн Тэрбишдагва УИХ-ын гишүүн Нямдоржтой холбогдуулж хэлсэн үгэндээ улс тѳрийн зѳнѳглѳл гэдэг үгийг анх удаагаа хэргэллээ. Зѳнѳг гэдэг нь эмнэлзүйн  ойлголтоор механик хэдэн үгний давтамжтай, уймраа шинжийн симптомийг хэлдэг. Энэ утгаар бол эрхэм гишүүн Тэрбишдагва байгаа голд нь оносон юм шиг байна.

Эх сурвалж: АНУ-ын Монголчуудын “Даяар Монгол” цахим сонин


URL:

Сэтгэгдэл бичих