Чингис хаан ба даяарчлал

Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан” Чингис хаан ба даяарчлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  14-15-нд болно. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох уг хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Англи, ХБНГУ, БНСУ, Болгар, Турк, Казакстан, Киргизстан, Унгар, Израиль, Иран, Энэтхэг, Мьянма зэрэг улсын 40 гаруй эрдэмтэд оролцох аж  “Чингис хааны намтар, үйл ажиллагаа,” Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, ”Чингис хаан өв уламжлал” гэсэн гурван салбар хуралдааныг Засгийн газар, Гадаад харилцааны яам, ШУА-ийн Түүхийн хүрээлэн хамтран зохион байгуулах юм. “ Эзэн богд Чингис хаан”  монгол угсаатныг нэгтгэж үндэстэн болох эх суурийг тавьж Их Монгол Улсыг байгуулсан. Түүний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монголын эзэнт  гүрэн болон түүний бүрэлдхүүн улсуудын түүх, Чингис хааны хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад дотоодын эрдэмтэд санал дүгнэлтээ хэлэлцэж, дахин шүүн тунгаах юм байна. Мөн үеэр Их Монгол улстай холбоотой шинэ баримт, дүгнэлт, гаргалгаагаар Чингис судлалын сан хөмрөгийг баяжуулах нь дамжиггүй гэж Чингис судлаачид үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих