Тендерийн урилга Улаанбаатар хотын багц дүрмийг төсөл боловсруулах
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ
ИЛЭРХИЙЛЭХ /ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ/
Улс: МОНГОЛ УЛС
Төслийн нэр: УЛААНБААТАР ХОТЫН БАГЦ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ
“УЛААНБААТАР ХОТЫН БАГЦ ДҮРЭМ”-ИЙГ БОЛОВСРУУЛАХ
АЖЛЫН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
/УБХДБАЗҮ/НТ-12/
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ илэрхийлэх
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нийслэл хотын эрх зүйн системийн бүтцийг улам боловсронгуй болгох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, нийслэлийн өдөр тутмын амьдралын олон талт асуудлыг зохицуулахад чиглэсэн хотын багц дүрмийн төсөл боловсруулах төслийг хэрэгжүүлж эхэлж байна.
Төслийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2. дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын бүхий л харилцааг Улаанбаатар хотын багц дүрмээр зохицуулахад чиглэх юм.
Нийслэл хотод тулгарч буй хотжилтын бэрхшээлтэй асуудлыг амжилттай даван туулахын тулд эдийн засгийн чадавхид нийцсэн, техникийн үнэн зөв мэдээлэл дээр үндэслэсэн, хууль зүйн зөрчилгүй байх шаардлагыг бүрэн хангасан хотын багц дүрмийн төслийг боловсруулах зөвлөхийн үйлчилгээг зарлаж байна.
Ажилбар 1: Хотын багц дүрэмтэй холбогдох эрх зүйн актуудын судалгааг гаргах
Ажилбар 2: Хотын багц дүрмийн төсөл боловсруулах
Хотын багц дүрмийн бүрэлдэхүүн хэсгүүдэд:
Хотын иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, эрх үүргийг зохицуулах дүрэм:
А. Техникийн зохицуулалтын /аюулгүй ажиллагаа/ дүрмүүд
Б. Эдийн засгийн зрхицуулалтын дүрмүүд
В. Байгаль орчны зохицуулалтын дүрмүүд
Өөрийн дотоод үйл ажиллагааг зохицуулах, чиглүүлэх дүрэм:
А. Нийслэлийн эрх зүйн байдлыг тогтоосон дүрмүүд
Б. Нийслэлийн агентлаг, байгууллагын үйл ажиллагааны дүрмүүд
Зөвлөхийн үйлчилгээ нь 30 сар үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвлөх үйлчилгээний эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон байгууллагууд уг үйлчилгээг үзүүлэх чадвартай гэдгээ илэрхийлэх мэдээлэл /байгууллагын танилцуулга, ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан тухай танилцуулга, туршлага, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар г.м/ ирүүлнэ.
Сонирхсон этгээд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн бичиг баримтын иж бүрдлийг 100.000 төгрөгөөр худалдан авч болно.
Зөвлөхийн саналыг дор дурдсан хаягаар 2013 оны 01-р сарын 07-ний өдрийн 15.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11, Нийслэлийн засаг захиргааны 1 дүгээр байр, 3 давхар, 302 тоот өрөө
Холбоо барих утасны дугаар: 11-32-11-10, 11-32-71-99 Факс: 11-32-71-99
Вэбсайт: www.ulaanbaatar.mn
—oOo—
ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11, Нийслэлийн засаг захиргааны 1 дүгээр байр, 3 давхар, 302 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-11-10, 11-32-71-99 Факс: 11-32-71-99 Вэбсайт: www.ulaanbaatar.mn
URL: