“Wikileaks” сая гаруй еврогийн ашиг олов

Шуугиан тарьсан “Wikileaks” сайт энэ онд сая гаруй еврогийн ашиг олжээ. Хамгийн гол нь энэ бүх мөнгө сайн санаат хүмүүсийн хандив аж. Харин тус сайтын зардал нь 400 мянган евро болжээ. Зарлагын ихэнх хэсэг нь, компьютерын тоног төхөөрөмж худалдаж авах, интернэтийн төлбөр, ажилтнуудын томилолтын зардалд урссан байна.

Wikileaks сайт Ирак, Афганистаны дайн, АНУ-тай холбоотой ажилладаг дипломатуудын тухай нууц материал нийтэлснээрээ нэрд гарсан юм. Энэ материалуудад энгийн номхон иргэдийн амь үрэгдсэн тоо, баригдсан хүмүүсийг тамлан зовоосон, бүтэлгүйтсэн байлдааны ажиллагааны тухай мэдээлсэн билээ.

Д.Түвшинтөр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.