Нийслэлийн оюутан залуусын шатрын тэмцээн маргааш өндөрлөнө

Нийслэлийн оюутны спортын наадмын шатрын тэмцээн “Хос мастер” клубт хоёр дах өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд 16 их, дээд сургуулийн эрэгтэй 40, эмэгтэй 31, нийт 71 оюутан тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд олон улсын их мастер 2, ОУМ 1, ОУШХМ 3, спортын мастер 8, дэд мастер 8 оролцож байгаа нь тэмцээний чансааг харуулсан томоохон үзүүлэлт юм.

Швейцарь системээр 7 өрөг наадах тэмцээнд 5 өргийн дараах  байдлаар эрэгтэйчүүдээс дэд мастер Б.Өлзийбаяр, ОУИМ Ц.Батчулуун, дэд мастер Б.Ариунбүүвэй, дэд мастер Б.Мөчрөө нар тус бүр 3,5 оноотой, эмэгтэйчүүдээс  ОУИМ Т.Батчимэг, ОУМ Д.Янжиндулам, ОУШХМ У.Лхамсүрэн, спортын мастер Ө.Нямтуяа нар мөн 3,5 оноотойгоор ангилал тус бүртээ тэргүүлж байна.

Тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа ба нийслэлийн шилдгүүд аймгуудын бүсээс шалгарсан шатарчдын хамтаар Монголын оюутны спортын III наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм байна. Тэмцээний дүн маргааш гарах аж.
Б.Номин                                                                                                                                                                                         Эх сурвалж: .mn


URL:

Сэтгэгдэл бичих