”Дvvхээ” тєвєєс ”Сvv” ХК-ийн тараг авсан нь дотроо муудаад хєгзєрсєн байлаа (Video)

Єнєєдєр vеэл ах маань Дvvхээ тєвєєс Сvv ХК-ийн тараг авч єгсєн нь дотроо муудаад хєгзєрсєн байлаа. Видео бичлэг хийлээ, зургийг нь авлаа, бас утас руу нь ч гэсэн залгалаа. Асуудал минь шийдвэрлэгдсэнгvй.

Мэдээж шийдэлгvй бол асуудлыг хєндєєд хэрэггvй гэж Монгол Маркетинг блог нийтлэгч Т.Тєгєлдєр хэлсэн. Тvvний зєв санал нэг байна. Тэгээд хэд хэдэн санаа тєрснєє бичье гэж бодлоо.

1. Эхлээд би Тарган дээр бичээстэй байсан цахим хуудсаар нь орох гэж оролдсон: http://mongolmilk.mn/ гэтэл ажиллахгvй байсан.
2. Утасаар нь ярьсан боловч хэрэглэгчтэй харилцах алба нь утасаа авахгvй байсан. Бодвол тарсан байх. Би 18 цаг 40 минутын хавьцаа ярьсан.
Утасаар ярьсан бичлэг.


Мэдээж ямар ч компанид ямар ч асуудал тулгарч болно. Миний бодлоор энэ vед бэлэн л байх ёстой гэж би хувьдаа бодож байна. Миний нийтлэл гарсанаас хойш ”Сvv”ХК ямар арга хэмжээ авч чадахыг vнэхээр хэлж мэдэхгvй байна. Гэхдээ л хурдан шийдвэр гаргаасай гэж бодож байна. Хэд хэдэн шийдлvvд байна:

1. Мэдээж хамгийн чухал нь чанартай бараа бvтээгдэхvvнтэй байх. 5-нд vйлдвэрлэгдсэн тараг яагаад 6-нд хєгзєрсєн байсанг сайн мэдэхгvй байна. Vнэхээр л тээвэрлэлтийн явцад халуун хvйтэн орчинг нь тааруулж чадаагvй бол тvvндээ анхаарах хэрэгтэй болж таарлаа.
2. ”Сvv”ХК-ний цахим хуудас байгаад орох vед Live Chat байдлаар миний асуудлыг шийдвэрлэж єгсєн бол сайхан байлаа.

3. Хэрэглэгчтэй харилцах албаны утас нь 24/7 байсан бол миний асуудал шийдвэрлэгдэх боломжтой байсан болов уу. Би найзаасаа ємнє нь сонсож байсан: Худалдаа Хєгжлийн Банк утасыг хоёроос илvv дуудуулдаггvй гэж. Гэхдээ би туршиж vзээгvйлдээ. ”Сvv”ХК утасаар залгахад хэд дуудуулсанг дээрх бичилгээс хvлээн авах боломжтой.

4. За тэгээд над шиг хvмvvс, сонин хэвлэл хаа сайгvй бvтээгдэхvvн vйлчилгээний талаар муу ч бай сайн ч бай мэдээлэл тvгээсэн цаг тухай бvрт нь шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Том компани мэт лого царайлан цаг хугацаа алдах нь тухайн компани, брэнд, vйлчилгээнд л халгаатай гэж би хувьдаа боддог.

5. Лидерvvд лидер л байх ёстой. Энэ санаагаараа ямар ч компаний удирдлага аливаа vvсээд буй асуудалд энгийн шулуухан уучлал гуйх чадвартай байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Хэрэглэгч нарыг талх зардаг байна уу эсвэл том захирал байна уу хамааралгvй ХVН гэж харилцдаг байвал сайхан. Зарим компаний удирдлага єєрсдийгєє одоог хvртэл тэнгэрийн амьтан гэж боддог нь харамсалтай.

Та нар эдгээр тохиолдолд компаниуд яах ёстой гэж зєвлєх вэ?

Эх сурвалж: Цаг Цэг Мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.