Монгол Улс 726.4 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй

20e1316f512b178e9e8a2ddaaa86a6cc_x3Манай улс өнгөрсөн оны байдлаар 726.5 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй байна. Үүнээс 438.2 сая тонн нь баттай нөөц бол 288.3 сая нь таамаг нөөц аж. Хэдий төмрийн хүдрийн нөөц арвин ч жилд 400 мянган тонн металл бэлдэц импортолж байна. Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос, ОХУ болон БНХАУ-ын ган, ширмийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ өсөж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын төмрийн хүдрийн экспорт огцом өсөх болов.

Тухайлбал, 2010 онд 3.2 сая тонн, 2011 онд 5.7 сая тонн, 2012 оны эхний найман сард 4.2 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Нийт экспортын орлогын 12.1 хувийг төмрийн хүдэр, баяжмал эзэлж байна. Өнөөдрийн байдлаар манайд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн засвар механикийн үйлдвэр, Эрдмин, Хөх ган зэрэг компанийг эс тооцвол металлургийн үйлдвэрлэл хөгжөөгүй, зөвхөн олборлох төдий л төмрийн хүдрийг ашиглаж байгааг эрдэмтэн судлаачид хэлдэг.

Б.Тогтох

mongolianeconomy


URL:

Сэтгэгдэл бичих