Үл ойлголцлын бай болсон “энтре гоулд”

2013030104tБ.БАРС

РойтерсагентлагийнманайулсдахьсурвалжлагчТ.Эдвардсиймнийтлэлбичжээ.

Монголын Засгийн газар Оюутолгойн зэс, алтны уурхайтай шууд бусаар холбоотой “Энтре Гоулд” компанийн лицен­зийг хууль зөрчин олгосон хэмээн хүчингүй болгох талаар мэдэгдсэн. Энэ нь тус улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийх ээлжит яриа хэлэл­цээний өмнөхөн болсон нь анхаарал татаж байна. Энэ алхмаараа Монгол Улс дэлхийн уул уурхайн гурван том халимны нэг болох “Рио Тинто”-той шууд сөргөлдөж эхэлснээ харуулж байх шиг.

Үүнээс өмнө Мон­голын Засгийн газар “Рио Тинто”-гийн Оюутолгойн төслийн хэрэгжилтийн талаар хэд хэдэн гомдол гаргасан билээ.  Тэдгээр гомдлыг “Рио Тинто” хүлээж авах боломжгүйгээ ч удаа дараа мэдэгдсэн. Ер нь хоёр талын сөргөлдөөн аль аль талдаа багагүй хор уршиг тарих талтай  юм. Оюутолгой нь Монголын нийт эдийн засгийн гу­равны нэгийг эзлэх төсөл. Нөгөөтэйгүүр, алдагдал­тай ажиллах болсон “Рио Тинто”-д шархаа нөхөх цөөн боломжуудын нэг нь чухам Оюутолгой.

Өнгөрсөн долоо хоногт Монголын Уул уурхайн яам мэдэгдэл гаргаж, “Оюу­толгой” болон “Энтре Гоулд”-ын эзэмш­дэг Шивээ толгой, Жавх­лант дахь хайгуулын ли­цен­зийг олборлох лиценз болгосон 2009 оны шийд­вэрийг хүчингүй болгос­ноо зарласан юм.

Тэдгээр олборлолтын лицензийн 20 хувийг “Энтре Гоулд” эзэмшдэг бол “Оюутолгой” үлдсэн 80 хувьд эзэн сууж байжээ.

“Энтре Гоулд”-ын Торонтогийн хөрөнгийн бирж дахь төлөөлөгч мэдээ­лэхдээ, “Одоогоор манай компани Мон­голын Засгийн газрын зохих бай­гууллагуудаас лицензийн талаархи мэ­дээлэл, мэдэгдэл аваагүй” гэв.

Ирэх зургадугаар сард анхны бүтээгдэхүүнээ гар­гахаар төлөвлөсөн Оюу­толгойн уурхайн талаар шийдэгдээгүй олон асуудал дээр лиценз тойрсон энэхүү дуулиан нэмэгдлээ.

“Рио Тинто” Мон­голын Засгийн газартай байгуулсан гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулахгүй байх хатуу байр суурьтай байгаа бөгөөд үл ойлгол­цол шийдэгдтэл Оюутол­гойн зэсийг эргэлтэнд оруулахгүй гэсэн билээ.

Цагаан сарын баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 8-нд болсон эхний уулзалтын үеэр Сангийн сайд Ч. Улаан Оюутолгойн уурхай 2012 онд улсад ямар ч татвар төлөөгүй гэсэн бол “Рио Тинто” үүнийг эсэргүүцэн 2010 онд 250 сая ам.доллар шил­жүүлэн татварыг урьдчилж төлсөн гэж мэдэгдсэн билээ.

Татварын асуудлаас гадна Монголын тал Оюу­толгойн төсөл хэрэгжүүлэх гэрээ ёсоор 6.2 тэрбум ам.долларт багтах учиртай ч хэдийн долоон тэрбум ам.доллар давсанд шүүмж­лэлтэй хандаж бай­гаа юм. Зардал төлөв­лөснөөс илүү гарснаар Монголын талын хүртэх ашиг үлэмж багасах төлөвтэй.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс болон “Рио Тинто”-гийн сөргөлдөөнд айсуй Ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлж буй. Сонгогчдыг татахын тулд нэр дэв­шиг­чид Оюутолгойгоос илүү их ашиг авахыг амлах магадлал их.

Эдийн засагч К.Мак­дугал­лын онож хэлснээр хоёр талын сөргөлдөөн сонгуулийг дуустал үргэлжлэх төлөвтэй.

/Зууны Мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.