Автомашины хэрэгслийн борлуулалт энэ онд 660 тэрбум юаньд хүрнэ

025ӨАХАCHINA RADIO:   3-р сарын 1-ний өдөр Бээжинд нийтэлсэн Хятадын автомашины бүтээгдэхүүний салбарын хөгжлийн тухай 2013 оны тайлангаас үзвэл, Хятадын автомашины бүтээгдэхүүний зах зээл энэ онд 30 хувийн өсөлтөө баталж, бүх Хятадын автомашины хэрэгслийн борлуулалтын хэмжээ 660 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна.

Тайланд тэмдэглэхдээ, Хятадын автомашины электрон бүтээгдэхүүний зах зээл хэдэн жил огцом өсөн нэмэгдэж байснаасаа энэ оноос тогтвортой хөгжиж эхлэхийн зэрэг машины дотор засал чимэглэлийн бараа бүтээгдэхүүн, автомашины чимэглэл буюу засвар өөрчлөлтийн зах зээл мөн түргэн өсөлтийн байдлаа хадгалах болно. Тоо сэлтэд үзүүлснээр, 2012 оны Хятадын автомашины хэрэгслийн зах зээлийн борлуулалтын хэмжээ 566 тэрбум юаньд хүрсэн нь 2011 оны мөн үеэс 31 хувиар нэмэгджээ. Хятадын автомашины хэрэгслийн зах зээлийн цар хүрээ 2015 он гэхэд 950 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна.

Үүнээс гадна, автомашины бүтээгдэхүүний электрон худалдаа 100 –150 хувийн өсөлтөөр уламжлалт борлуулалтын зам шугамд цохилт үзүүлж, автомашины электрон салбар нь ирээдүйд хэт үйлдвэрлэлтээс болж ил ширүүн өрсөлдөөн сорилтод нүүрлэх болно.

/Анар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих