БНАСАУ Юн Буны цөмийн төхөөрөмжийг дахин ажиллуулахаа мэдэгдэв

4korea-nuclear_500x500ХОУР-гийн мэдээ: Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаа энэ үеэр БНАСАУ-ын гаргасан”цөм”-тэй холбоотой багц бодлого нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж байна. БНАСАУ-ын Атомын эрчим хүчний ерөнхий газар 2-ны өдөр мэдэгдэхдээ, Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны бүгд хурлаас гаргасан”Эдийн засаг болон цөмийн зэвсэгт хүчнийг зэргээр байгуулах”тогтоолын дагуу БНАСАУ Юн Буоны 5 сая ваттын цөмийн урвалын зуухыг дахин ажиллуулах гэж байна гэжээ. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж байгаа юм.
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе томилогдсоноос хойш Гадаад харилцаа, Аюулгүй байдлын салбарын сайдын хэмжээний анхны хурлаа хийж, БНАСАУ-ын өдөөлт, заналхийллийг хирхэн аргацаах асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэрээр хурлын үеэр хэлэхдээ, БНАСАУ өдөөн хатгалгад хатуу хариу заавал авах хэрэгтэй боловч хамгийн чухал нь маш хүчирхэг их гадаад харилцаа болон цэрийн сүр хүчээр БНАСАУ-ыг мохоох хэрэгтэй гэжээ. Тэрээр одоогийн байдлыг зөв таньж холбогдох бэлтгэл ажлаа сайтар хийхийг олон салбарт шаардсан бөгөөд байдал сайжраагүй үед Засгийн газар гадаад харилцаа, аюулгүй байдлын талаарх хурал буюу үндэсний аюулгүй байдлын хурлыг яаралтай хийж, холбогдох бодлогыг тогтооно гэжээ.

Юнбуний цөмийн төхөөрөмжийг дахин ажиллуулахаа БНАСАУ мэдэгдсэнтэй холбогдуулан, БНСУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэхүү явдалд БНСУ маш их харамсаж байна. БНАСАУ өмнө тохиролцсон цөмийн зэвсэггүй байх хэлэлцээр болон амлалтаа сахих ёстой юм гэжээ.

Орон нутгийн цагаар 2-ны үдээс хойш, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэнд айлчилж байгаа БНСУ-ын Гадаад харилцааны яамны сайдтай төрийн ордонд уулзалт хийж, Солонгосын хойгийн хурцадмал байдал, ялангуяа БНАСАУ Юнбуний цөмийн төхөөрөмжийг дахин ажиллуулах тухай мэдэгдсэнтэй холбогдуулан зөвшилцөл хийсэн байна. Керри хэлэхдээ, БНАСАУ-ын сүүлийн үеийн мэдэгдлийг зөвшөөрч болохгүй, БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй байхыг Америк хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд холбоотныхоо аюулгүй байдлыг хангахаа амлана гэжээ. Тэрээр өдөөн хатгалгын шинжтэй үг яриа үйл ажиллагаагаа даруй зогсоож, дипломат аргаар, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй байх зорилтыг биелүүлэхийг БНАСАУ-д хүсэж байна гэжээ.

Цөмийн төхөөрөмжөө дахин ажиллуулахаа мэдэгдсэн БНАСАУ-ын энэхүү явдалд сэтгэл түгшиж байгаагаа Япон улс мөн илэрхийлжээ. Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга 2-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНАСАУ-ын энэхүү ажиллагаа нь 6 талт хэлэлцээ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн, өдөөн хатгалгын шинжтэй үйл ажиллагаа мөн, Японы тал үүнд маш их анхаарал хандуулж байна гэжээ. Япон улс Япон Америк БНСУ гурван орноор төв болгох бөгөөд 6 талт хэлэлцээнд оролцогч Хятад болон Оростой хамт олон улсын хамтын ажиллагаагаар дамжин амлалтаа журамлан сахихыг БНАСАУ-д шаардах болно гэж тэрээр хэлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мөн Солонгосын хойгийн байдалд “гүнээ сэтгэл түгшиж” байна. Бан Ги Мун 2-ы өдөр мэдэгдэхдээ, үйл явдлын өрнөлийг заавал бууруулах хэрэгтэй. Өнөөгийн байдал нь харилцаа холбоо дутагдсанаас болж улам их даамжрав. Үүний улмаас ямар ч хүний хүсээгүй замаар явж болзошгүй юм гэжээ. Бан Ги Мун хэлэхдээ,”Би гүнээ сэтгэл түгшиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсны хувьд миний үүрэг хариуцлага бол дайныг зогсоож, энх тайвны төлөө зүтгэх явдал юм. Би бас нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Тэр нь өнөөгийн эрсдэл дэндүү хүндэрсэн. Цөмийн заналхийлэл бол тоглоом биш, өдөөн хатгалгын чанартай үг яриа, цэргийн байдал нь зөвхөн сөрөг ажиллагаа, сүрдүүлэлт болон тогтворгүй байдлыг бий болгох юм” гэжээ.

БНАСАУ цөмийн төхөөрөмжөө дахин ажиллуулах гэсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй 2-ы өдөр хэлэхдээ, Хятадын тал үүнд харамсаж байна. Холбогдох талууд хэрсүү тайван байж, эртхэн яриа хэлэлцээгээр зохицуулахыг уриалж байна гэжээ. “Хятадын тал БНАСАУ-ын байдлыг анхаарч байгаа бөгөөд үүнд харамсаж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь Хятадын гуйвшгүй үзэл баримтлал юм. Өнөө Солонгосын хойгийн байдал эмзэг будлиантай байна. Холбогдох талууд хэрсүү тайван байж, асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулж, зүй зохистой шийдвэрлэх арга барилыг хамтаар хайхыг уриалж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих