Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн орд олны анхаарлын төвд ороод удаж байна. Энд Таван толгойн араас эхний хоёрт орох нүүрсний нөөцтэй юм билээ. Ойролцоогоор дөрвөн тэрбум тонн нүүрс гарах магадлалтай. Ойр орчимд нь алт ч бий. Ховдын Зэрэг, Дарви зэрэг дөрөв таван сумыг хамарсан 66 мянган га газарт байгалийн ховор