Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг “Айвуун Тэс”, “Ю энд Би” ашиглаж байсан бол үндсэн орд нь “Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо “Пегматит майнинг” болсон. Үндсэн орд нь