Туул голын урсгал Сонсголонгийн гүүр хүрэлгүй татарсаныг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудтай холбон тайлбарлах хүн цөөнгүй. 2005 оноос хойш Туул голын орчимд хамгаалалтын бүс тогтоосон. Гэвч энэ нь нэр төдий зүйл байсны илрэл нь Сонсголонгийн гүүр орчим төдийгүй нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Туулыг дагасан