2014-2015 оны үндэсний бөхийн улиралд 50-иас доош настай улсын арслан, гардиуд дараах эрэмбийн дагуу жагсаж байна. Улсын арслангуудыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Доржпаламын Ганхуяг тэргүүлсэн хэвээр байгаа бол Харцага цолноос шууд арслан цолонд хүрсэн Намсрайжавын Батсуурь дөрөвт эрэмбэлэгдэх болж, Пүрэвийн Бүрэнтөгс арслангуудын хамгийн сүүлд бичигдсэн хэвээр үлджээ. Гардиудын тухайд Нямдоржийн Ганбаатар