Манай хөршийн нохой мах бэлтгэлд явсан
Өвлийн эхээр гэрээсээ гараад автобусны буудал руу алхажээ явтал хөрш эмээгийн маань нохойг буудаж аваад ачаад явчихдаг байна шүү, нүдэн дээр минь. Харахад л нохой болохоос хүн хазаж байсан тухай нэг ч хүний амнаас сонсоогүй л юмдаг. Аргагүй нохой юм хойно хуцаж боргох нь бол зүй. Гэхдээ ёстой эрхийн тэнэг амьтан.
Тэр нохой хотын төвөөр, хүн амьтан руу архираад, хүүхэд хөгшдийг гоочлоод явж байсан бол яая гэхсэн. Хашааныхаа үүдэнд шахуу, дэргэд нь бас хэний ч юм туранхай нохой явж байсан ч мань хөгшний нохойг л бөглүүхэн дуутай буугаа ганц дуугаргаад л портер дээр ачаад явчихав. Хажуудах нохойг буудах гэж оролдсон ч үгүй, нөгөөх нь зугтсан ч үгүй. Мэдээж нохойн ангуучид айлын нохойг урдаг зуудаг эсэхийг мэдэхгүй болохоор гудманд сул яваа нохой л хороох үүрэгтэй байдаг байх. Гэхдээ хэрэв үнэхээр л нохой устга гэж буу агсааж, сум ганзгалуулсан юм бол ялгалгүй хөнөөмөөр. Гэтэл мань анчид тарганыг нь шилж аваад явсан даа.
Хөрш маань өдөржин ганцаараа гэртээ өнждөг тэтгэврийн хөгшин. Хараа муутай тэр хөгшний хань татаж, бараг л хүнээс дутуугүй хайрлаж, арчилдаг байсан амьтан нь байсан юм. Тарган нохойг шилж хороовол илүү цалин өгдөг юм болов уу гэхээр үгүй юм байна билээ. Тэгэхээр мань анчид үндсэн ажлаасаа гадуур мөнгө олох гэж ингэсэн хэрэг. Хөршийн маань нохой аль нэг цайны газарт хүргэгдэж бууз, хуушуурын гурил дунд хавчуулагдсан уу, эсвэл хэдэн хужаагийн ходоод руу орсон байх. Ер нь ийм эрээ цээргүй хядлага зөндөө гардаг. Иргэд хэл ам хийгээд явлаа ч хэн ч авч хэлэлцдэггүй. Нохой устгах ажлыг хүний хөл хөдөлгөөн ихсээгүй, харин нохойн ид хөдөлж гүйж явдаг үүрээр хийдэг байтал мань “устгагчид” дугжирч дугжирч өглөөний нар мандчихсан хойно төлөвлөгөөгөө биелүүлэхээр гэр хорооллыг зорьдог. Ингээд л эзэнтэй эзэнгүй нь хамаагүй нохдоос аль биерхүү тарганыг нь шилж байгаад гох дарна. Мал эмнэлгийн газрынхан айлуудыг нохойндоо таних тэмдэг хийгээгүйг буруутгадаг.
URL:




