ЭМШУИС сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэх гэнэ

ЭМШУИС анагаах ухааны чиглэлээр элсэлт авдаг хувийн сургуулиудтай барьцаж, төлбөрөө нэмэх гэж байгаа аж. Анагаахын сургуулиудын төлбөр хоёр сая 300 мянгаас хоёр сая 800 мянган төгрөг болтол өсөөд буй.
Харин ЭМШУИС-ийн төлбөр 950 мянгаас нэг сая 400 мянган төгрөг юм байна. Энэ мөнгөөрөө багш, ажилтнуудынхаа цалинг тавиад л дуусдаг гэж тус сургуулийн удирдлагууд тайлбарлажээ. Иймээс өндөр боловсрол эзэмшсэн багш нараа хувийн сургуулиудад алдах эрсдэл тулгардаг байна.
Үүний учир сургалтын төлбөрөө 50 хувь нэмэгдүүлэх тооцоо гаргаад байгаа аж. Энэ нь их, дээд сургуулиуд төлбөрөө 10 хувиас илүү нэмж болохгүй гэсэн шийдвэртэй зөрчилдөж байгаа юм.
www.mnews.mn
URL:





