Ц.Элбэгдорж өрсөлдөгч Б.Бат-Эрдэнээс 100 мянга, Н.Удвалаас 500 мянган санал илүү авч ялалт байгуулав

9bbd842c4c0373c0463fb3bee58aa7ee_LСонгуулийн ерөнхий хороооны дарга Ч.Содномцэрэн өнөө өглөө 9:30 минутын орчимд сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

 Тэрээр, “Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж олонхийн буюу 622.794 сонгогчийн санал авч, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хангасан үзүүлэлт үзүүллээ” хэмээн мэдээлэв. Урьдчилсан дүнгээр,  МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520.380 сонгогч, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80.563 сонгогчийн саналыг тус тус авчээ. Ц.Элбэгдорж нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс 100 гаруй мянган санал илүү авсан бол нэр дэвшигч Н.Удвалаас 500 гаруй мянган саналаар илүүрхжээ. Урьдчилсан дүнгийн цувааг харахад нийт аймаг болон нийслэлийн дүүргүүд, мөн гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн дийлэнх нь Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгсөн байв. Мэдээллийн төгсгөлд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, “Сонгуулийн хугацаанд ямар нэг зөрчил гараагүй, гэхдээ аймгуудаас нэгдсэн дүнг дахин хүлээж авна. Түүний дараагаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, эцсийн дүнг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн анхан шатны санал хураалтын урьдчилсан дүн

Аймаг, дүүрэг

Санал өгсөн
сонгогчдын тоо

Ц.ЭЛБЭГДОРЖ

Б.БАТ-ЭРДЭНЭ

Н.УДВАЛ

 Орон нутагт

   
1 Архангай

35553

15688

14535

4615

2 Баян-Өлгий

35320

18839

13297

2240

3 Баянхонгор

33354

16134

14725

1986

4 Булган

25036

10023

12075

2577

5 Говь-Алтай

23411

9731

11218

2199

6 Говьсүмбэр

6317

2664

3111

436

7 Дорноговь

26003

9842

13880

1866

8 Дорнод

30337

16098

11798

1886

9 Дундговь

17571

6401

9455

1524

10 Завхан

31541

15530

14728

960

11 Өвөрхангай

45564

21012

20808

2876

12 Өмнөговь

25045

11502

11181

2179

13 Сүхбаатар

26000

10290

14168

962

14 Сэлэнгэ

43220

20377

17900

4233

15 Төв

37699

14848

19165

2971

16 Увс

33356

15402

15299

2066

17 Ховд

32929

20144

10562

1765

18 Хөвсгөл

51755

27056

20827

3106

19 Хэнтий

30430

10156

19019

776

20 Дархан-Уул

40932

20474

17248

2785

21 Орхон

42883

22084

16274

4092

Нийслэлд

     
22 Багануур

12177

5685

5880

475

23 Багахангай

1755

791

894

53

24 Баянгол

87424

49903

32158

4702

25 Баянзүрх

128637

70763

49777

6822

26 Налайх

15106

7559

6078

1262

27 Сонгинохайрхан

124790

67209

48343

8079

28 Сүхбаатар

60764

33366

23681

3157

29 Хан-Уул

58764

31870

22883

3413

30 Чингэлтэй

71869

38614

28130

4318

Гадаад дахь сонгогч

4242

2739

1283

182

Нэгдсэн дүн

1239784

622794

520380

80563

 

 

Б.Туул

Ж.Болор

montsame


URL:

Сэтгэгдэл бичих