Худганд 15 хоног өнгөрүүлсэн хятад эмэгтэй амьд гарчээ

БНХАУ-ын Хэнань мужийн нэгэн тосгон дахь дөрвөн метрийн гүн ширгэсэн худгийн нүхэнд энэ сарын 1-ний өдөр 38 настай Су Цисю гэх эмэгтэй санаандгүй байдлаар унаж тэндээ 15 хоног амьдарсан байна.
Тэрбээр нүхэнд энэ олон хоногийг өнгөрүүлэхдээ дээрээс унаж байсан эрдэнэ шишийн үр болон борооны усаар амь зогоож байсан гэнэ.
Түүнийг есдүгээр сарын 16-нд буюу даваа гаригт гал сөнөөгчид аварч гаргасан бөгөөд одоогоор эмнэлэгт эмчийн хяналтан дор байгаа аж. Эмэгтэйн орилохыг тариан талбай дээр ажиллаж байсан хүн сонссоноор гал сөнөөгчдийг дуудсан байна.
Худгийг тойроод эрдэнэ шиш шигүү ургасан байсан тул эмэгтэйг эрэн хайхад хүндрэлтэй байжээ. Ар гэрийнхэн нь түүнийг алга болсных нь дараа хайж эхэлсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна.
А.Цацрал /gogo.mn/
URL:




