Өнөөдөр “Хамаг Монгол” тоглолт болно

Чингис хааны талбайд өнөөдөр “Хамаг Монгол” тоглолт болно.
“Хамаг Монгол” төсөл өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Хамаг Монгол” төслийн аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт есөн удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулаад байгаа аж.
Тус төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Их эзэн Чингис хааны талбайд тоглогдох тоглолтод 250 гаруй монгол үндэстэн оролцож, монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшигийг үзэгч түмэндээ өргөн барих юм байна.
Тоглолтод оролцох Тува, Буриад, Халимаг улсуудаас үндэсний соёлын чуулгууд ирж байгаагаараа ихээхэн онцлогтой юм байна энэ удаагийн тоглолт. Тоглолтын үеэр тулганы гал бадраах ёслол болох юм байна. Тус тоглолт үнэ төлбөргүй ажээ.
Н.Болд /www.mminfo.mn/
URL:






