Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав төрийн албыг хэрхэн төрлийн, найз нөхдийн алба болгосныг доорх жагсаалтаас харж болно

Pa20110311451. Ц.Бямбацогт. Улсын Ерөнхий прокурорын орлогч, Увс аймгийн харьяат.

2.Б.Үнэнбат. УПЕГ-ын Тамгын хэлтсийн дарга. Д.Дорлигжавын гарын хүмүүсийн нэг гэгддэг. Түүнийг хаа томилогдсон газар нь хамт явдаг. Д.Дорлигжавыг Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга байхад тэнд дээгүүр алба хашиж байжээ. Түүнээс хойш салаагүй. УЕПГ-т ирснээсээ хойш барилга байшин гээд хөрөнгө мөнг өтэй холбоотой бүх зүйлийг гардан хийдэг нэгэн болсон гэх.

3.Ө.Алтантуяа. УПЕГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.

4. Д.Мөнгөнцэцэг. УЕПГ-ын хяналтын прокурор, Д.Дорлигжавын ангийн анд.

5. Ё.Гэпилмаа. УЕПГ-ын хяналтын прокурор, Д.Дорлигжавын ангийн анд.

6. Д.Бөхчулуун. УЕПГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.

7. С.Алимаа. УЕПГ-ын хяналтын прокурор, Увс аймгийн харьяат.

8. Б.Бат-Орших. Нийслэлийн прокурор Увс аймгийн Зүүнговь сумын харьяат. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын хамаатан гэж зарим хүн ярьж байсан. Оюутан байхдаа тэднийд нэг хэсэг амьдарч байсан гэдэг. Энэ өндөр албан тушаалд хүрэхэд нутгийн ах Д.Дорлигжавын дэмжлэг их байсан гэдгийг мэргэжил нэгтнүүд нь барим тавим ярьдаг юм билээ.

9. Б.Эрхэмбаяр. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор. Д.Дорлигжавын туслах байгаад дэвшсэн. Ерөнхий прокурор хийгээд Нийслэлийн прокурорын итгэлт хүн гэгддэг. Тиймээс чухал хэргүүдэд хяналт тавьдаг гэнэ.

10. С.Цэрэнсамбуу. Баянзүрх дүүргийн прокурор, Увс аймгийн харьяат. Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсныхоо дараа тус дүүргийн Прокурорын газрын бүх ажилтныг халахад ганцаараа үлдэж, дэвшсэн.

11. Д.Энхтөр. Чингэлтэй дүүргийн прокурор, Ховд аймгийн харьяат.

12. Б.Пүрэвжав. Багануур дүүргийн прокурор, Ховд аймгийн харьяат.

13. Т.Баярсайхан. Сонгинохайрхан дүүргийн прокурор, Ерөнхий прокурор Д.Дорлигжавын ангийн анд

14. Н.Энхтуяа. Баянгол дүүргийн прокурор, Ерөнхий прокурорын найз.

 

Эх сурвалж: FACEBOOK


URL:

Сэтгэгдэл бичих