Ус уух “хувьтай” хүү /Үнэхээр сэтгэл хөдөлгөм бичлэг/
Энэ бол амьдрах хувьтай төрсөн бяцхан хүүгийн тухай сэтгэл хөдөлгөм бичлэг билээ. Гэрэл зурагчин Бенжамин Скот Миллер хүүгийнхээ хорвоод мэндэлсэн 14 дэх өдрөөс хойшхи нэг жилийн хугацаанд хийсэн зураг ба бичлэгийг нэгтгэн энэхүү видеог гаргажээ. Тэрээр эхнэртээ зориулж энэхүү бичлэгийг хийсэн бөгөөд хүүгийнхээ амийг аварсан ачтай эмч, сувилагч болон эмнэлгийн ажилчид болон тусалж дэмжсэн бүх хүмүүст талархсан сэтгэлээ ийнхүү илэрхийлж байгаа юм. Скот ба Линдси нар бяцхан хүүгээ Уард Майлс гэж нэрлэсэн бөгөөд хүү төрөх хугацаанаасаа 15 долоо хоногийн өмнө ердөө 680 гр орчим жинтэй төржээ. Өдгөө хүүгийн бие сайн байгаа ба ой гарантай том эр болжээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.
URL:


















