“Тусгай зөвшөөрөл шилжүүлж, барьцаалахыг ч хориглох хэрэгтэй” гэв

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Энэ үеэр гишүүд зөвхөн тусгай зевшөөрөл олгох биш шилжүүлэх, барьцаалахыг хориглох хэрэгтэйг хөндсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацаа өнгөрсөн сарын 30-наар дуусгавар болсон юм. УИХ уг хуулийг баталсан ч 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс л мөрдөж эхлэх бололтой. Учир нь холбогдох журмыг боловсруулах юм байна.

Р.Сарангоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих