Садист эр “Кристалл таун” хотхонд орогносон байжээ

92_mainШүүх эмнэлгийн дүгнэлтээр “хамтрагчаа зовоож дур хүслээ тайлж бэлгийн ташаал авах арга замын эмгэг өвчинтэй” хэмээн албан ёсоор тогтоогдсон 40 настай Т.О гэдэг эрийг “Кристалл таун” хотхоноос баривчилжээ. Түүнийг БНХАУ-ын Эрээн хотод Г.З-г “салах гэлээ” хэмээн хардаж зодон 6,7,8,9-р хавигыг нь хугалсан, мөн “Кристалл таун” хотхонд дахь 8…-р байранд Б.М-ыг хүч хэрэглэн зодож хүчиндсэн хэрэгт буруутган чанга дэглэмтэй хорихд 5.6 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Тэрээр эдийн засагч мэргэжилтэй агаад хүүхнүүдэд “мөнгөтэй” гэж харагддаг бийлэгжүү эр байжээ. Сэргээн засах эмчийн ажилтай Г.З гэдэг эмэгтэйд шөнө дөл болтол өөрийнхөө тухай яриад бүсгүй ядарч эвшээсэнд гэнэт алгадаад “Чи цэх суу номхон суу. Би чамайг сургаад өгнө шүү, хутгална шүү чи миний өөдөөс хар” гэжээ. Бие бие засах гээд босоход нь “Буцаад суу миний зөвшөөрөлгүй бослоо” гэх зэрrээр агсарч. Дараа нь Эрээнд уулзах үедээ ямарч шалтгаангүйгээр хацар луу нэг удаа алгадаж хутгаар нүд рүү нь чичлээд “Би чамайг хутгална шүү” гээд нүүр лүү нь хүчтэй цохиод нүүрээ дараад тонгoйход хутга авч ирээд бүсгүйн хуйхыг зүсжээ. Тэгээд цус урсахад “Босоод цусаа угаагаа” гэж тушаан босоод угаалгын өрөө лүү явахад нуруу луу их хүчтэй өшиглөж унагаад зогсоо зайгүй зоджээ. Ухаан алдаад эргээд сэрэхэд нүүр ам нь хөх няц болсон тул гарч чадалгүй 14 хоног хамт байжээ. Энэ үед Т.О нь гадагш гарахдаа халгаа түгжиж гар утас мессэнжэрийг хянаж байсан гэнэ.

Бүсгүй нүүр царай нь гайгүй болмогц арай гэж мултран Монголд ирсэн ч Т.О ахин дуудаж. Ирэхгүй бол нүцгэн зургийг нь интернэтэд оруулна гэж айлгасан тул арга буюу буцан Эрээн явжээ. Очоод ахиад л зодуулж. Сүүлд Монголд ирсэн хойноо “би чамд эмнэлэг нээж өгье намайг уучил” хэмээн гуйж гувчжээ. Харин хүчиндүүлсэн бүсгүйн тухайд Т.О нь манай найз Чимэгсайханы найз залуу тул би унтахаас татгалзсан гэтэл чи намайг Чимэгсайханы шавхруу гэлээ хэмээн уурлан нүүр нүдгүй зодоход би айж хүссэнээр нь байсан, надтай гурван удаа бэлгийн ажил хийсэн гэжээ.

Шүүх эмнэлгийн шинжилгэээгээр Т.О-г “хамтрагчаа зовоож дур хүслээ тайлж бэлгийн ташаал авах арга замын эмгэг өвчинтэй” бөгөөд хэрэг үйлдэх үедээ ухаан санаа нь цочрон давчдаагүй байсан гэсэн дүгнэлт гарчээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих