Хүүхдийн баяраар зарим замыг хаана
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.
Хүүхдийн баяраар 11.00-16.00 цагт Чингисийн талбайн баруун, зүүн хоёр талын замыг хаах тул замын хөдөлгөөнд оролцогчид тухайн замыг сонгохгүй байхыг зөвлөлөө.
6 сарын 1-ний 11.00-16.00 цагт Чингисийн талбайн баруун, зүүн талын замыг хаанаХүүхдийн эрхийг хамгаалах өдөр Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн баруун, зүүн хоёр талын зам хамгийн их ачаалалтай байдаг.
Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг аюулгүй, ая тухтай үйлчлүүлэх боломжоор хангах зорилгоор Чингисийн талбайн баруун, зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоол иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очих иргэд “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолд, Үндэсний соёл амралтын хүрээлэнд очих бол Паркийн өргөтгөлийн ажил хийж буй талбай, “Сөүл” рестораны урд талын зогсоол, Нарны зам дагуу байрлах урд гарц, Сөүл ресторан руу ордог гарц, орц, Замын цагдаагийн газар, “Соёолж” төвийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогчдодоо хүндэтгэлтэй хандахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
URL:





