Онлайн ертөнц дэх хошигнол

-31032014-1396253429-957627428-meetМонголчуудыг “хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүмүүс” гэдэг. Энэ байдал онлайн ертөнцөд ч ажиглагдана. Фэйсбүүк, твиттерт хошин пост, жиргээ оруулдаг хүмүүсийг олноор дагаж, найзалдаг. Бид твиттер фэйсбүүк дэх хошин постуудаас түүвэрлэн та бүхэнд сонирхуулж байна.

ФЭЙСБҮҮК СТАТУС:

-Залхуу хүмүүс бүгдийг хурдан хийдэг, бушуухан салахын тулд. Бас их чанартай хийдэг, дахиж хийхгүйн тулд. Би нээрээ мөн залхуу хүн шүү.

-Чамайг яг “чи мөн” гэдгийг мөнгө авч байж баталж өгдөг хүнийг нотариатч гэнэ.

-Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог. Yнэндээ бүсгүй том мээмтэй байх тусам эр хүн тэнэгтэж эхэлдэг юм биш үү.

-Авъяаслаг эдийн засагч, онц төгссөн санхүүгийн шинжээч нар зөндөө байна л даа. Даанч нэг нь ч сайдын хамаатан биш юм даа.

-Ээж ээ, энэ бантанг гахайн махаар хийсэн юм уу?

-Үгүй ээ, хонины махаар хийсэн юм.

-Аан, хониноос махыг нь яаж авсан юм бэ?

-Гуйж авсан юм аа гэлээ. 5 настай охиндоо ямар хонийг алаад махыг нь авсан гэлтэй биш дээ.- Харин та нар юу гэж хариулах байсан бэ? -

Дуурийн үеэр эмэгтэй хоорын урдуур хулгана гүйж 1200 үзэгч дүлийрсэн байна.

-“Хүүхнүүд ээ, Ким Юна шиг гулгаж чадахгүй бол биднийг Дагвадоржтой, эсвэл Түвшинбаяртай битгий харьцуулаач” гэж эрчүүд хэлж байна

-Авлигачдад зориулсан үг: “Шувууд тэнгэрт нисдэг ч газарт үхдэг”

-Чи нэг л онигоонд дахин дахин инээж чадахгүй юм бол юунд өнгөрсөн ганц юмыг дахин дахин бодож гуньдаг юм бэ?

-Бэлгэвч гэж сонин эд шүү: Хүний эсрэг хүнд зориулж хүний хийсэн эд

-Хүүхэд төрөхөд гэрт эмх цэгц, мөнгө, тайван байдал, амралт байхгүй болж… аз жаргал ирдэг

-Эмэгтэй хүнийг 3 ангилна. 1.Тасархайг нь: Тэнгэрийн амьтан 2.Гоёыг нь: Сайхан амьтан 3.Үлдсэнийг нь: За, яадгийн яадгийн! Би бол… за яадгийн яадгийн

ТВИТТЕР ЖИРГЭЭ: Жиргээч @ariunkhishigG:

- Монголын хурим, оршуулга 2 ямар ялгаатай вэ?

-Оршуулган дээр арай бага уудаг байхаа

-Монголын ТВ-үүд бүгд адилхан, гол ялгагддаг зүйл нь цаг агаарын мэдээ нь.

-Биднийг их хөгжилтэй хөгшин нас хүлээж байна. Төсөөлөөд үз л дээ. Өгзгөн дээрээ шивээстэй, силикон хөхтэй эмгэд

-Эмэгтэй хүн нууц хадгалж чаддаггүй гэж худлаа. Зүгээр энэ нь тэдэнд хүнд даалгавар бөгөөд эмэгтэйчүүд үүнийг багаар ажиллаж шийддэг.

-Хэрвээ хөрш чинь чиний зүүн хацар луу алгадвал, баруун хацраа тавьж өг, дараа нь шүүхэд өг.

-Хэрвээ эхнэр нь каратэгийн хар бүстэй бол нөхөр нь үр хүүхэддээ халамжтай, эхнэртээ үнэнч байдаг.

. -Эрт унтвал оройтож нөхөрт гарна.

-Гар утас улам л нимгэн, ухаалаг болоод байх юм. Харин хүмүүс эсрэгээрээ.

-Хэрвээ эхнэр чинь их ууртай байвал холхон аюулгүй газар очоод түрийвчээ шидэж өг.

-Нам дагасан залуус яагаад сахалгүй болчихдог юм бол?

-Бөгс долоохоор чинь загатнаад байна гэж дарга нар нь уурладаг гэнэ.

Жиргээч http://@NinjbatL:

-Хөдөө төрж өсчихөөд “нутгаа хөгжүүлье, өөд нь татья” гэх сэтгэлгүй гарууд НИТХ-д улайран өрсөлдөж хотыг хөгжүүлнэ гэж хөөсөө сахруулан дайрна.

-Баярмаа шимийн архинаас аймар айдаг. Учир нь шимийн архины дараа Баярмаа юунаас ч айдаггүй #айдасархи -Нээх гоё, нэг тийм сайхан, тэнгэрлэг юмны тухай яриач, хө.

– Би өөрийнхөө тухай ярих нэг их дуртай биш ээ

. -Хүмүүс эхнэр авахыг хүсэх нь ховор. Тэгсэн мөртлөө хүмүүс нөхөрт гарах их дуртай байх юм

-”Хогны уутны мөнгөөр юу хийх вэ?” гэдэг уралдаан зарласан юм уу? Эмнэлэг хэрэггүй. Хоёр стадион барьчихья. Спортоор хичээллэвэл өвдөхгүй шт.

-Чи хүүдээ ямар нэг өгсөн бэ?

-Бумтан.

-Пөөх юун сонин нэр өгдөг юм.

-Миний хүүг хараад “Тэр Бумтан ирж байна” гээд л, сүртэй байгаа биз дээ?

-”Улсын Их Хурлын гишүүдийн нэр хүндийг хамгаалах холбоо” гэдэг ТББ байгуулдаг юм уу? Эднүүдийг ч хэлэх, хэлэхгүйгээр хэлэх юм :ъ -Хайр аа, талханд гараад ирээч.

-Эр хүнийг аар саар юманд зарсны хэрэггүй. Цагаа болохоор эх орон нь үхүүлж зардаг юм. Өөрөө гарчихаад ир.

-Жорлонд утсаа мартаж орох нь дайны талбарт зэвсэггүй зогсох мэт…

-Үдэш ганцаардаж гунихарснаас үүрээр ичингүйрч хэвт…

-Аз жаргал гэдэг бол өглөө сэрүүлэгнээсээ 5 минутын өмнө сэрчихээд дахиад 5 минут унтаж болох юм байна гэдгийг мэдрэхийг хэлдэг юм.

#HelloUB -”Орон сууцны Экспо” дээр Зайсанд нэг байрны үнэ асуусан чинь “м/кв нь зургаан сая хоёр зуу!” гэсэн нь “Зайл эндээсссс!” гэж сонсогдлоо.

-Би миний зурган дээр лайк дараагүй бүх найзуудаа тусгай дэвтэр дээр нэрийг нь жагсааж бичиж байгаа.

-”Эрчүүд зөвхөн өнөөдөр биш дандаа ийм байгаасай” гэх юм. Тэгэхээр Мартын 8-ны баяр чинь бусад өдрөөс ялгагдахгүй, онцгүй болчих юм биш үү?

-Ямар ч агуу рок поп дуучин эмэгтэйн ард бүтэлгүй нэгэн бизнесмэн эр байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих