ОНИГОО

995291_1384355111820110_95276116_n_500x500-Чи чинь яасан хөөрхөн хүүхэд вэ. Ангийнхнаасаа жижигхэн
-Дутуу төрсөн юм л гэсэн штээ
-Хэн тэгж байна?
-Ангийнхан

Багш нь 6н настангаас
-Төрсөн өдрөө мэдэх үү?
-5 н сарын 5 нд
-Хэдэн оны?
-Жил бүрийн

Тэмцээний мэдээ: Шараповотай цуг орилж байсан нэгэн үзэгчийг тэмцээний талбайгаас гаргав.

-Анчин ахаа, хамгийн аймаар шувуу ямар шувуу вэ?
-Дельтаплан
-Яагаад?
-3 буудуулж байж барьсан хүнээ тавина шүү

“-Чи чинь өчигдөр шөнийн клубт дан дотуур хувцастайгаа бүжиглэж байсан бүсгүй мөн үү?
-Мөн л дөө, гэхдээ чи арай эрт явжээ дээ.

“-Хүүгийнхээ хармайнаас хар тамхи оллоо
-Яадаг шаар вэ, хэдтэй билээ?
-10 настай
-Хулгай хийж эхлэх нь ээ
-Тийм, гэрээсээ эхлэх нь

-Улаан вино эрүүл мэндэд сайн гэж байна
-Зөв хө, эрүүл байж л арай хатуу юм ууна шт

-Халтирч ойчоод хөлөө гэмтээчихлээ
-Халтиргаа үүсгэсэн ойрхных нь байгууллагаас хөлөө нэх
-Богд уулын хажууд явсан юм л даа
-Тэгвэл Богд уулын хамгаалалтын захиргаатай зарга үүсгэ
-За, тэгнээ

-За амаа ангай, А гээд хэлээдэх
-Эй
-А гэж байхаддаа
-Эй
-Чи чинь хэддүгээр анги төгссөн хүүхэд вэ, аан?
-Англид бага сургуулиа төгссөн штээ

-Үнэт цаасны зах зээлд орж ирээд хэдхэн сар болж байна гэхэд Та овоо шүү. 100 саятай болчихсон байдаг
-Уул нь ч 200 саятай эхэлсэн л дээ.

-Найз нь авгайгаа шинэчлээд
-Шинэ л байсан байгаадаа

Нэгэн орос тосгоны айлын хашаан дээрх бичиг: “Ахтунг! Злюкен собакен. Яйцен клац-клац”.

Литвад амьдардаг нэгэн монгол нохойгоо дуудна:
-Шаарик, Шаарик
-….
-Шааарииик
-…..
-Үндэсэрхэг үзэлтэй шаар шүү, Шаарикас
-Гав-с , гав-с

-Яагаад чи ажлаасаа хоцров?
-Оройтож гараад.
-Эртхэн гарж болсонгүй юу?
-Эртхэн гарах гэтэл нэгэнт оройтсон байлаа, захиралаа.

-Чи миний мөнгийг хэзээ өгөх гэж байна?
-Би яаж мэддэгийн.
-Тэгээд хэн мэдэхийн?
-Чиний нөхөр.
-Яагаад?
-13 р сарын цалин өгөх өгөхгүйг захирал мэддэгийн байгаа биз дээ

Сувилагч бассейны уснаас шинжилгээ авч байв. Нэгэн үйлчлүүлэгч асуув:
-Энэ ямар нэртэй шилжилгээ вэ?
-Шээсний ерөнхий шинжилгээ”

-Хайрт минь, өнөөдөр хэдэн цагт харьж ирэхэв?
-Өнөөдөр чинь ямар гариг билээ?
-Баасан
-Юугий нь асуудгийн, мэдсээр байж. Бямба гаригт.

-Жилийн өмнө л “Чи бол зүүдний минь бүсгүй” гээд байсан, одоо яагаад сална гээд байгаа юм?
-Яая гэхэв дээ, зүүднээсээ сэрчихлээ.

-Сайн уу, юу байна?
-Дандаа л наад тэнэг асуултаа асуух юм
-Ямар асуулт?
-Сайн уу, юу байна?
-Юу ч үгүй

-За найз минь шинэ жилээ яаж өнгөрөөв?
-Бүү мэдээ, хүмүүс ярьж өгөөгүй л байна

Москвагийн гудамжинд хүмүүс автмашинуудыг зогсоож байв
-Ерөнхийлөгчийг маань дээрэмчид барьцаалжээ. 10 сая доллар нэхэж байна. Өгөхгүй бол шатаана гэнээ. Хүн болгон л чадах чадахаараа л хандив өгцгөөж байна. Та хандивлахгүй юу
-За тэгье. Би 5 литр бензин өгье

-Шинэ жилээр гар бүлээрээ манайд зочлоорой
-Бид амжихгүй
-За, ёстой баярлалаа

-Санта Клаус ганцаараа бэлэг тарааж өгдөг, гэтэл манай өвлийн өвгөн болохоор цасан охин дагуулах юм. Яагаад вэ, ааваа.
-Манай өвлийн өвгөнийг дараа нь гэрээ олоход нь туслах хүн хэрэгтэй биз дээ

-Онцгой байдлынхан цасан шуурганд төөрсөн 2 хүний амийг аварсан гэж байна
-Хаанаас олоо юм болоо? Ямар мундаг юм бэ.
-Хажуу айлаас нь олж амийг нь аварсан юм байхаа

-Эмээ, танай халзан үнээнээс өдөртөө хэдэн литр сүү гарахав?
-10 литр
-Та тэгээд бүгдийг нь өдөрт нь зарчих уу?
-Тэгэлгүй яахав, бүгдийг нь 15 ууланг нь зарчихна.

Танилцая зараас:
-17 настан: Нас харгалзахгүй танилцана
-47 настан: Шаардлага хангаагүй хүн бүү утаст

-Өвөө, би ФсВ-ийн нэг группт элсээд.
-Пөөх юун групп вэ?
-Монголоор бол бүлэг гэх үү дээ.
-Тэгээд ,бүлгийн толгойлогч нь, тэр группенфюрер нь ямар хүн байдаг юм?
-Нэг эгч байдаг юмаа.
-Зо зоо

-Менежерээ. Хэрэглэгч бол хаан гэдэг үг ер нь зөв үгүү?
-Зөв байлгүй яахав.
-Тэр хэрэглэгч нь усан тэнэг байсан ч гэсэн үү?
-Тэгэлгүй яахав. Ээ, усан тэнэг хаан минээ гэж бөхөлзөж байгаад л шилийг нь харахаа бод.
-За

-Хүүхээ, Гангааням стиль, Гангааням стиль л гээд байх юм. Юу байдаг юм бэ?
-Өвөө танд юу гэж ч ойлгуулдаг юм бил ээ дээ. Солонгос маягаар бөгсөө хөдөлгөх гээд ойлгочиход болноо.
-Аан, тийм байхаа тэр. Тэгээд л кимчиний хүүхдүүд хуйлраад байсан юм байна.

6 н настан 2
-Миний аав боксчин. Чиний аавыг бол цөм цөм зодно.
-Би аавгүй л дээ, харин манай нагац ах гомо. Танай аавыг…

Нэгэн согтуу
-Эмэгтэй, таны хажууд түр сууж болох уу? Би жаахан уйдаад
Эмэгтэй
-Тэнэг хар архичин зайлаач, энэ чинь эмэгтэй бие засах газар байна

-Та яаж баяжив?
-Мөнгөө ашигтай бизнест оруулах хэрэгтэй
-Жишээ нь?
-Мөнгөө спиртэнд оруулах. 39 процент баталгаатай.

Саун. Нэгэн эрэгтэй нэг эмэгтэйтэй цуг ирэв. Нэг өрөөнд оруулсангүй.
-Яагаад? Энэ чинь миний эхнэр шүү дээ
-Айхтар цэвэрч эхнэр байх нь. Өнөөдөр 4 дэхээ ирж байна.

-Далайн хар шуургануудыг яагаад эмэгтэй хүний нэрээр нэрлэдэг юм бол?
-Эхлээд тэд тайлагдашгүй нууцлаг мэт байдаг, дараа нь байр, машиныг чинь хамж аваад одно

-Та ямар ажил эрхэлдэг вэ?
-Би архины хамааралтай хүмүүст тусламж үзүүлдэг л дээ
-Эмч үү, сэтгэлзүйч үү?
-Үгүй ээ, 8 н нэрийн барааны дэлгүүрийн худалдагч.

-Хүү минь 21 хүртлээ архи ууж болохгүй шүү, аль ч дэлгүүр чамд зарахгүй
-Та өөрөө 18 тайдаа намайг төрүүлсэн гээ биз дээ?
-Аа, тэр өөр үе байсан юм

-Би ч хуучин үе рүүгээ л буцмаар байна шүү
-Яамар үе рүү?
-Утас нь тэнэг, эзэн нь ухаалаг байсан тэр үе рүү.
-…

-Яасан, цагаан Лексустай залууг хүлээгээ юу?
-Үгүй л дээ, гол нь залуу нь сайн хүн байх хэрэгтэй. Лексус нь ямар өнгөтөй байх нь нээх чухал биш.

-Бүх эрчүүд новш юмаа, бүгд адилхан
-Тийм л дээ, гэхдээ энэ нь бүгдтэй нь ойртож шалга гэсэн үг биш шүү хө

-10 жил уулзсангүй шүү, яасан их таргалаа вэ. Танихгүй өнгөрөх шахлаа.
- Харин би чамайг цэцгэн хээтэй палаажаар чинь чамайг танилаа штээ

-Би жирэмсэн болчихсон
-Хэн тэгж байна?
-Эмч
-Аав нь хэн юм?
-Бүү мэд, эмч хэлээгүй штээ

Аптект нэгэн залуу гүйн орж ирэв.
-Тун яарч байнаа, нэг хүн тэнд хэвтэж байгаа
Дарааалалд зогссон хүмүүс зай тавьж өгөв.
Залуу:
-Нэг боодол бэлгэвч, хурдлаарай

-Гэртээ цагтаа ирдэггүй нөхөр муу нөхөр шүү, тиймээ?
-Бүр муу нь цагааса өмнө гэнэт ирдэгүүд нь

-Танай бассейн цэвэр биз?
-Тэгэлгүй яахав, бид цаг тутамд 500 литр ус оруулж 505 литр ус асгадаг.

-Та яах гэж зонтик бариа вэ?
-Гэнэт бороо орвол яана
-Байшин дотор бороо орохвии гэж айж байгаа хүнийг анх удаа л харж байна
-Хэ хэ, харин ч би айхгүй байна шүү, яагаад гэвэл зонттойгоо байна.

-Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг ойлгохгүй мэтээр аашлана вэ?
-Яах юу байхав. Тэгсэн нь хямд тусаж байгаа тул.

-Хүнийг үргэлж эв эрүүл гэж хэлж чадах нэг эмч байдаг гэнэ, таадаа
-Цэрэг талагын л эмч биз

Багш:
-Ер нь дэлхийн эдийн засгийн чиглэл хаашаа явж байна гэж бодож байна?
Оюутан:
-Хятадад үйлдвэрлэсэн барааг бие биендээ зарах чиглэл рүү л явж байна даа, багшаа

ТВ ийн захирлаас асууж байна
-Ингэхэд ямар хүний рекламнаас хамгийн их ашиг олдог вэ?
-Улстөрчдөөс. Бараа хэдий чинээ муу байна, төдий чинээ реклам шаардана

-Хэн нэгэнд iPhone байгааг яаж мэдэхэв?
-Хүлээх л хэрэгтэй. 5 минут ч бололгүй өөрөө гаргаж үзүүлнэ.

Компьютерийн хичээл дээр
…..
-Дурын товчийг дарж болно
-Энийг болох уу?
-Энийг болохгүй. Унтарчихна.

2 багш архи уунгаа эцэст нь зодолдов. Биеийн тамирын багш, мужааны багш 2. Хэн нь дийлсэн гээч?
-Мэдээж биеийн тамирын багш. Каратеч биз дээ.
-Үгүй ээ, мужааны багш.
-Яагаад?
-Карате бол карате, харин алх бол алх шүү длээ.

2 найз хүүхэн
-Нөгөөдхөөс чинь салсан биш өдөр болгон л утасдаад, ядаргаатай юм
-Яаж байна, уучлалт гуйж байна уу?
-Үгүй ээ, баярлалаа л гээд байх юм

Эмчийн утас дуугарав
-Эмчээ миний жин хэрээс хэтэрсэн байх шигээ, яахав?
-Та яагаад тэгэж бодох болов?
-Ярьдаг жин худалдаж авсан юм л даа
-Тэгээд тэр жин чинь хэдэн кг гэж хэлж байна?
-Нэг нэгээрээ жин дээр гарна уу гэээд байнаа

-Чи юунд ийм өндөр өсгийтөй туфль өмсөөв?
-Эрчүүдэд өндөр хүүхнүүд таалагддаг болов уу гээд л.
-Яалаа гэж дээ, ухаантай хүүхнүүд л таалагдана штээ
-Тийм ч болов уу гээд харааны шил зүүсэн штээ

Нэг халагдсан төрийн албан хаагч үзмэрчид үзүүлэхээр ирэв.
-Сүүлийн үед байнга л төмс зүүдлэх боллоо. Энэ юу гэсэн үг вэ?
-Эсвэл хавар суулгах нь, эсвэл намар хуу хамаад аваад явах нь дээ.

-Балдан чи хамгийн анх секс хийснээ одоо санадаг уу?
-Санахаар барах уу хөө, дараа нь 8 жил 6 сар суусан юм чинь

-хамгийн секси машины марк
-69

-Ааваа, ботекс гээд л байх юм. Юу байдаг юм бэ?
-Аа бүү мэд, Мэлийсэн дух ч бил үү, мэлийсэн духнууд ч бил үү, нэг тийм юм байгаа байх шүү
-Энэ ТВ р гарч байгаа эгч шиг үү?
-Тийм тийм.

-Фейсбүүк ч мөн сайхан шүү, тиймээ
-Тиймээ, бүх нууц амрагууд нэг дор

-Хонгор минь чиний гар ямар халуун юм бэ. Яг л нарны гэрэл шиг.
-Чиний гарны хүйтэнгээ. Яг л нохойн хоншоор шиг.

Зоопаркт
-Энэ бол энэтхэг заан харин энэ бол африк заан
-Ямар ялгаатай юм?
-Маш том ялгаатай, энэтхэгийг нь Раджа, африкийг нь Негр гэдэг юм

Дэлгүүрт
-Танайд хиам байхгүй биз?
-Манайд бол загас байхгүй, харин хажуугийн тасагт хиам байхгүй. Тийшээ хандана уу.

-Би хоёр ихэр хүүхэдтэй
-Яасан гоё юм бэ? Ялгаж танихад хэцүү байх даа, тийм үү?
-Гайгүй ээ, эмэгтэй нь шар царайтай бол эрэгтэй нь бор штээ

Цайны газарт
-Хуушуур шинэ биз?
-Үгүй, үхрийн махтай.

Зах дээр
-Энэ гутлыг өмсөж үзэж болох уу?
-Болно болно. Үзэхэд 100 төгрөг.
Өмсөж үзээд тайлав, мөнгөө төлөөд асуув
-Таарахгүй байна, нухах юм. Ер нь энэ гутал ямар үнэтэй юм?
-Зардаггүй гутлаа
-Яагаад?
-Хэнд ч таардаггүй юм, тэгээд бас өрөөсөн.

-Эмчээ, хэвтэж байгаа хүнд хоол өгдөг юм уу?
-Өгнө л дөө, гэхдээ явдагууд нь авчих байх. Гэрээсээ хоол захь

Залуухан эмэгтэй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр ирэв
-Хувцсаа тайл
-Ичээд байнаа, гэрлээ унтраачих тэгэх үү
-Тэгье л дээ
-Юу ч харагддаггүй ээ, хувцсаа хаана тавихав?
-Энд, миний хувцасны хажууд

Эмч:
-Май энэ 2 эмийг уугаад унт, өглөө сэрвэл дахиад 2 ыг уугаарай

-Та эмэгтэйчүүдийн эмч үү?
-Үгүй л дээ, гэхдээ үзлэг хийж бол чадна

-Өвчтөн та хэдэн настай вэ?
-Удахгүй 40 хүрнэ
-Хүрэх л болтугай

Нэгэн эмэгтэй шүдээ авхуулахаар ирэв.
Эмч:
-За би одоохон мэдээ алдуулах тариа хийгээдхий, тэгээд бахиараа….
Эмэгтэй гэнэт эмчийг төмсөгдөөд авав
-Та яаж байнаа?
-2 уулаа шууд тохирчихое. Хэн хэнээ өвтгөхгүй шүү. За амла.

Намын дарга:
-Бид та бүхнийг парламентын сонгуульд санал нэгтэй дэвшүүлж байнаа. Та бүхэн маань хулгай хийх, авилга авах хандлагатай хүмүүс биш биз?
-Нэр дэвшигчид:
-Үгүй л дээ, гэхдээ сонгуульд ялахад хэрэгтэй гэвэл хурдан сурч чадна шүү.

-Одоо яаанаа, хаашаа харж үхнээ. Төрийн албан хаагчдыг нийтийн унаагаар яв гээд байх юм.
-Харин тиймээ. Естой ичиж үхэх нь ээ, одоо яанаа, би яанаа

Хот хоорондын автобусан дахь ярианаас:
-Энэ ах ерөөсөө бие засаж харагдахгүй юм. Яасан юм болоо?
-Аа, хэн мэдэхэв. Эсвэл битүү, эсвэл памперстай биз.

-Та гэрлэж байсан уу?
-2 удаа
-Хүүхэдтэй юу?
-Зургаан ч хүүхэдтэй. Жижиг 2 нь сүүлчийн нөхрийнх, дунд 2 нь эхний нөхрийнх. Харин том 2 нь миний өөрийнх

Хог түүгч 2:
-Бараг цоо шинэ шахуу малгай оллоо. Чи авах уу?
-Яршиг цаашаа, доошоо харсан савыг хэн авдаг юм
-Тэгвэл энд 1 дээшээ харсан сав байна
-Юув?
-Өрөөсөн оймс

-Өвөө өвөө, энэ нүдний шилтэй ахыг мундаг жиргээчин гээд байх юм. Хүн жиргэнэ гэхээрээ яадаг юм бэ?
-Аа, хэн мэдлээ цус. Хүний аль жиргэж, аль хуцахыг тэр гэхэв

Байт харваа үзэж суусан 2 ын ярианаас:
-Оройн 6 дөчин тав
-Бишээ, 6 н цагийн 4 д онолоо гээч
-Цаг ярж байхаддаа
-Аан

-Яавал байгаль дэлхийгээ сүйрлээс хамгаалж чадах вэ? Яавал эх дэлхийгээ аврах вэ?
-Ганц л арга үлдсэн
-Ямар?
-Хүн гээч хохимой толгойтнуудыг бүгдийг нь устгах

-Ааваа нөгөө гэрэлт ирээдүй чинь яагаад л нэг эхэлж өгөхгүй байна даа
-Ирээдүй бол ирээдүй, санаж ав хүү минь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих