Виржин Глактикийн туршилтын сансрын хөлөг дэлбэрч нисгэгч нь амиа алджээ

ser---------450-267

Өнгөрөгч Баасан гарагт Виржин Галактик компаний SpaceShipTwo нэртэй хөлөг туршилтын нислэг үйлдэж байгаад Лос Анжелесаас зүүн хойд зүгт цөлд осолдож нэг нисгэгч амиа алджээ. Түүнийг Майкл Алсбури гэлэг бөгөөд 39 настай нэгэн байж.

Аюул дагуулсан аминд халтай туршилтын сансрын пуужингийн сүйрлийн дараа Сэр Ричард Брэнсон ингэж хэллээ. “Амьдрал мөрөөдөл дээр тогтдог гэдгийг бид батлана” Виржин Галактик компани алдаан дээрээ суралцаж сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэсэн юм.

Виржин Галактикийн Сансрын аялалд оролцохоор 700 орчим хэрэглэгч захиалга өгчээ. Харин энэхүү ослоос болоод хэд хэдэн захиалагч нь 250000 долларын тасалбараа буцаагаад байгаа юм байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих