Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдлаа

-12012015-1421023338-1056373540-tax0112УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгууллаа.

2015 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан 25 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Үүний нэг нь Эд хөрөнгийн тухай хууль юм.

Уг хуульд орон сууц, автомашин, буу, малын хөлийн татвар ногдуулах, нэмэгдүүлэхээр оруулж ирснийг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцлээ. УИХ-ын хэд хэдэн гишүүн “Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд татвар нэмэх нь буруу. Энэ хуулийг Татварын ерөнхий хуультай хамтатган ирэх дөрөвдүгээр сараас оруулж ирэх нь зүйтэй” хэмээн саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан Ажлын хэсгийнхэн шуурхай ажиллаж, Татварын ерөнхий хуулийг УИХ-д яаралтай оруулж ирэхийг УИХ-ын дарга З.Энхболд санууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих