Орос авлигын эсрэг тэмцлийг байнгын үйл ажиллагаа болгоно
Оросын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Дмитри Песков 3-ны өдөр хэлэхдээ, авлигатай тэмцэх ажиллагаа ганц хоёр удаагийн биш, харин байнгын ажиллагаа байх болно гэжээ.
Песков мөн өдөр олон нийтэд хандан хэлэхдээ, сүүлийн үед Оросын зарим өндөр албан тушаалтан авлигын хэргээс болж албан тушаалаа огцорлоо. Авлигатай тэмцэх ажиллагааг ганц хоёр удаагийн бус, харин байнгын үйл ажиллагаа болгоно. Авлигатай тэмцэхдээ гэнэт дайрах арга хэлбэрт түшиглэж болохгүй, энэ нь үр ашиггүй юм гэж ерөнхийлөгч Путин өмнө нь олонтоо хэлж байсан гэлээ.
Тэрээр хэлэхдээ, ерөнхийлөгч Путин Орос улс авлигатай тэмцсээр байх болно. Авлигын асуудалтай л бол өндөр албан тушаалтныг ч хуулийн дагуу хатуу шийтгэх болно. Авлигатай тэмцэх нь нарийн төвөгтэй, тэвчээр шаардсан ажил юм. Өдгөө Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд авлигатай тэмцэх хороо авлигатай тэмцэх тусгай ажиллагаа явуулж байна гэлээ. /Баатар орчуулав/
URL:





