Тавантолгойн гэрээг УИХ хэлэлцэнэ
УИХ энэ долоо хоногт Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийн дутуу баримт бичгүүдийг нөхөж дахин УИХ-д өргөн барьсан. Тиймээс энэ долоо хоногт байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой. Магадгүй уг асуудал энэ долоо хоногийн хамгийн халуун сэдэв юм.
Олон нийтийн зүгээс зарим зүйл заалтууд нь алдаатай болсон гэх шүүмжлэлд өртөөд буй уг гэрээг гишүүд хэрхэн шийдвэрлэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ Тавантолгойн нүүрсний орд эргэлтэд орвол уналтад ороод буй манай улсын эдийн засагт нэлээдгүй дэмжлэг үзүүлэх учиртай.
URL:





