Дуучин С.Жавхлангийн тэргүүлсэн “Гал Үндэстэн” холбооныхон Оюу Толгойн гэрээг цуцлахын тулд цусан андгай тавьж, сүлд дуутай болжээ

Дуучин, гавьяат жүжигчин С.Жавхлан “Гал Үндэстэн” нэртэй холбоог үүсгэн байгуулалцаад удаагүй байна. Уг холбоонд “Онги гол” хөдөлгөөний тэргүүн н.Мэндбаяр тэргүүтэй ихэвчлэн байгаль орчны шинжтэй үйл ажиллагаа явуулж асан иргэний нийгмийн зүтгэлтнүүд орсон аж.
Тус холбооны эн тэргүүнд тавьсан зорилт нь Оюу Толгойн гэрээг хүчингүй болгох явдал гэнэ. Үүнтэй ч холбоотой тус холбоо саяхан өөрийн сүлд дуутай болжээ. “Андгай” нэртэй уг дууны клипэн дээр холбооны удирдлагууд цусан тангараг өргөсөн байна.

Х.Болд


URL:

Сэтгэгдэл бичих