Дарханы нутгийн удирдлагын ордныг цагдаа нар хамгаалалтанд авчээ

Дархан-Уул аймгийн ИТХ сүүлийн зургаан сарын турш талцаж, хурлаа хийж чадахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

 

Тэгвэл өчигдөр арай гэж хуралдаж, Засаг даргаа сольсон байна. Ингэснээр МАН-ын төлөөлөгч байсан А.Энхболд гэгч шинэ Засаг дарга больжээ. Улмаар хоёр дарга өчигдөр албаа солилцсон аж.

 

Гэтэл өнөөдөр өглөө Дархан-Уул аймгийн нутгийн удирдлагын ордныг цагдаагийнхан болон харуул хамгаалалтынхан хамгаалалтад авч, хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа юм байна.

 

Шинэ Засаг дарга А.Энхболд ажлаа авсан эхний өдрөө л цагдаа, хүчнийхний хамгаалалтад орсон нь иргэдийн гайхшралыг төрүүлж эхэлжээ. Эрхэм дарга чухам хэнээс өөрийгөө хамгаалуулж, цагдаа сэргийлэх болов гэдэг нь тодорхой биш байгаа юм байна.darhan


URL:

Сэтгэгдэл бичих