Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж эрх чөлөөтэй боллоо

24gsgs

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль  хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, өчигдөр ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 49, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсож, 431 дүгээр ангийн 49 ялтан, 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 44 ялтан төрийн өршөөлийг хүртэж, эрх чөлөөтэй болсон юм.

Өршөөгдөж гэртээ харихаар болсон хүмүүсийн дотор “Онги гол” хөдөлгөөний удирдагч Ц.Мөнхбаяр багтаж эрх чөлөөтэй боллоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорины хорихоос суллагдсан байна. Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар долоон жилийн ял сонссон билээ.

Т.Болормаа


URL:

Нэр: mgl Огноо: 7 November 2015

ene yahav zuv boljee busadni yamar heregtnuud boldoo huurhii Munhbayr guai odoo dahin buu barij t1 tehgui blgui de itgelee shuu manai ulsad dain samuun hereggui taivan temts!!!!!!

Сэтгэгдэл бичих