ЖИРГЭЭ: АЛБАН ЁСНЫ ТАКСИ КОМПАНИУДЫН ТОО НЭМЭГДЭЭСЭЙ!

2872828

Хувиараа явж байгаа нөхдүүдийн бүдүүлэг авир хэрээс хэтэрлээ шүү. Хүн суулгачихаад автобусны буудал дээгүүр хүртэл өлөв долов хийж хүн хайгаад, суулгасан зорчигчийнхоо цагаас хумсална.

Яарч яваа болоод таксинд суусан нь ойлгомжтой байхад “та намайг буулгачихаад дараагийн хүнээ авчих, би яарч байна” гэхээр “сүртэй юм, чиний буусан газраас чинь хүн олддыму тэгээд? Юу ярина вэ таминэ! Тэгээд буух газраа ирээд тэд гардаг юм гээд мөнгөө өгтөл өмнө хэлсэн үгэнд өширхөөд амныхаа зоргоор үнээ хэлээд, хариулт байхгүй гэх! Хариултаа авъя гээд гүрийхлээр өнөө нэг төмөртэйгээ авч нисчих гээд!

Өө тэгээд хөөрхий явж явж бидний л хохь болох юм дөө. Өмнө нь адилхан л амьдрах гэж ядаж яваам гэж бодож байсан одоо харин ёстой унаж яваа машинтайгаа таарсан боловсролтой “юмнууд” гэчихэд буруудахгүй байх!

Мэдээж бүх хувиараа таксинд яваа жолооч нарыг хэлсэнгүй. Ёстой аав шиг, ах шиг хүмүүс мэр сэр таардаг юм. Яаая дөө та минь ээ…

 


URL:

Нэр: Зочин Огноо: 20 January 2016

Хүн болгон адилгүй л дээ, хэдхэн тэнэг гарууд байгаа.

Сэтгэгдэл бичих