О.Чулуунбат агсантай салах ёс гүйцэтгэлээ
УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат энэ сарын 6-ны өглөө 05.00 цагийн үед хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Тэрбээр хоолойн хавдар гэх хүнд өвчний улмаас Япон улсад эмчлүүлж байсан байна. Гэвч түүний өвчин хүндэрч Монголд ирээд гэр бүлийнхнийхээ гар дээр нас баржээ.
О.Чулуунбат нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан нэгэн.
Харин талийгаач О.Чулуунбаттай ар гэрийнхэн болоод найз нөхөд, хамт ажиллаж байсан хамт олон нь өнөө өглөө 5:40-7:40 хооронд Дуурь бүжгийн эрдмийн театрт салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үджээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





ум мани бодмэ хум
Uuliin uree bugd uurdeg bultah gazargui shu de