Замын хөдөлгөөнд оролцож байсан “MARK II” маркийн автомашин шатжээ

5f0bd4352b7144c41eed0ce0928ec46b61ee3af3Өнөөдөр 11:00 цагийн үед Баянзүрх дүүргийн IV хороо Сэлэнгэ зочид буудал орчимд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota “Mark II” маркийн автомашин шатжээ.

Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын албаны шуурхайн удирдлагын төвд 11:08 цагийн үед  ирсэн бөгөөд гал унтраах анги очиход замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар  хор цацан галыг унтраасан байжээ.

Замын хөдөлгөөнд оролцож байсан “MARK II” маркийн автомашин шатжээ

Тус автомашинд жолоочоос гадна нэг зорчигч байсан бөгөөд азаар бэртэж, гэмтээгүй аж.

Гал гарсан шалтгаан одоогоор тогтоогоогүй байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих