Ж.Ганбаатар: Х.Нямбаатар аа, чи битгий биеэ тоогоод бай…
“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сонгино хайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын хооронд ширүүн маргаан өрнөлөө. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар ажлын хэсэг байгуулагдан, өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэрийн аманд хуралдан улстөрийн эцсийн шийдвэрийг гаргасан билээ. Ажлын хэсэгт сөрөг хүчнээс Л.Болд, эрх баригч намаас Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд багтсан. Харин өнөөдрийн /2017.02.08/ байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах үед Ж.Ганбаатар, Х.Нямбаатар нар маргалдаж, улмаар хуралдааны дараа Н.Оюундарь гишүүний өрөөнд орж хэрүүлээ үргэлжлүүлэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гишүүн “төрийн байгууллагуудад сайд дарга хууль бус шийдвэр гаргасан, авлига авсан нь тогтоогдвол дахин төрд ажиллах эрхгүй болгох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой”-г шаардсан бөгөөд зөвхөн торгох арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан мөртлөө “хувийн хэвшлийн бүхий л харилцаанд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хорих арга хэмжээ авахаар тусгасан”-д бухимдаж буйгаа илэрхийлсэн юм. Харин хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Эрүүгийн хууль бол тоглоом биш. Хувийн ашиг сонирхлоор хуулийн заалтуудыг өөрчлөхөө боль” гэсэн бол Ж.Ганбаатар гишүүн “Би өөрийнхөө биш, бусдын эрх ашгийг хамгаалж байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэхдээ л анхаар. Бизнесийнхнийг битгий хорьж цагдах гээд байна. Хувийн хэвшил нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, орлогын албан татвар гэхчилэн маш олон татвар улсдаа төлж, хариуцлагаа үүрээд, ажлын байр гаргаж явдаг. Х.Нямбаатар аа, чи битгий биеэ тоогоод бай. Чиний өмгөөлөгч, багш тань надад хамаагүй. Юм л бол хүнд заах гээд дайрах юм. Чи надаас дүү хүүхэд. Тийм байтал “Чи, чи” гээд л дайрах юм” гэв.
???? Хаана, торгоно, хорино, эрүүдэнэ л гэх боллоо ????
URL:





